АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао 1-р сарын 18-наас 21-ний өдрүүдэд Америкт төрийн айлчлал хийнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 7-ны өдөр мэдэгдлээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америкт энэ айлчлалийн урьдчилсан бэлтгэл хийж байгаа Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи 6-ны өдөр Ню-Йоркт хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал нь шинэ эриний Хятад, Америкийн нааштай хамтын ажиллагааны бүх талын харилцааны хөгжлийг дорвитой ахиулж, Хятад, Америкийн ажилч хэрэгч хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэн, хоёр орны ард түмний ойлголцол найрамдлыг нэмэгдүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад чухал нааштай үр нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм гэлээ. \О.Дарамбазар орчуулав.\