![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкийн Батлан хамгаалах яамны сайд Роберт Гейтс Хятадад айлчлахын өмнөхөн Америкийн Батлан хамгаалах яамны өндөр албаны хүн хэлэхдээ, Америк Хятад Америкийн хоёр армийн харилцааны талаарх зургаан талт зарчим дэвшүүлжээ. Тухайлбал, хоёр армийн харилцан хүндэтгэх зарчмыг хүндэтгэн ба зөрчилдөөнд нөлөөлөгдөхгүй харилцан итгэлцэх зарчим, цэргийн явдлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх харилцан хөнгөлөлттэй зарчим, анхаарал хандуулж байгаа зүйлсийг нь харгалзах харилцан ашигтай зарчим, зөвшилцөл ойлголцлоо зузаатгах яриа хэлэлцээ үргэлжлүүлэх зарчим болон үл ойлголцол , буруу шийдэхээс зайлсхийх эрсдэлийг бууруулах зарчим зэрэг болно.
Америкийн Батлан хамгаалах яамны Ази Номхон далайн бүсийн ажил хариуцсан Америкийн БХЯ-ны сайдын туслах зөвлөх Майкл Счиффер 6-ны өдөр хэлэхдээ, Америкийн тал дээрх зургаан талт зарчмыг дэвшүүлсэн нь Хятад Америк хоёр армийн харилцааг тасалдах байдлаас ангижруулж, хоёр армийн харилцаа эрүүл тогтвортой хөгжихөд туслахын төлөө юм. Энэ зургаан талт зарчмаар гол агуулга болгон, Хятад Америк хоёр армийн харилцааг хөгжүүлэх найдвартай хүрээг байгуулахыг Америкийн тал хүсэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 1-р сарын 9-12-ны өдрүүдэд Америкийн Батлан хамгаалах яамны сайд Роберт Гейтс Хятадад айлчлах хугацаанд Хятадын албаны хүмүүстэй эдгээр зарчмыг авч хэлэлцэхийг Америкийн тал хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |