![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалах яамны сайд Лян Гуанле 10-ны үдээс өмнө Бээжингийн Ба И-гийн давхар байшинд Америкийн Батлан хамгаалах яамны сайд Роберт Гейтстэй хэлэлцээр хийж, хоёр тал олон улс ба бүс нутгийн аюулгүйн байдал болон хоёр орон хоёр армийн харилцаа ба харилцан анхаарал хандуулж байгаа бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
Хэлэлцээрээс өмнө Лян Гуале Ба И-гий давхар байшинд Роберт Гейтсийг угтах ёслол явуулсан юм.
Роберт Гейтс Лян Гуанлегийн урилгаар, 9-ний орой Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд Хятадад гурав хоногийн айлчлал хийнэ.
Америкаас Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх, Хятад Америк хамтран терроризмд цохилт өгөх зэрэг асуудал нь Хятад Америкийн армийн дээд давхаргын солилцооны авч хэлэлцэх гол сэдэв болно гэж Хятадын эрдэмтэд үзэж байна. Роберт Гейтс мордохоосоо өмнө Пентагонд хэлэхдээ, яриа хэлэлцээний хүрээгээ өргөтгөх нь хоёр талын тогтвортой урт удаан цэргийн явдлын харилцаанд маш чухал юм. Америк Хятад хоёр орон "стратегийн хамтын ашиг сонирхлын асуудлаар" хамтран ажиллаж чадна гэж би үзэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |