• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн батлах хамгаалахын сайд нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-10 17:54:25

           Манай радиогийн мэдээ, Хятадын төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд хуранда генерал Ян Гуанлие 10-ны үдээс өмнө Бээжинд Хятадад айлчилж байгаа Америкийн Батлан хамгаалахын сайд Роберт Гайтестай хэлэлцээ хийсэн байна. хэлэлцээний дараа Ян Гуанлие болон Гайтес хамтаар Хятадын болон гадаадын сэтгүүлчтэй уулзаж хоёр талын хэлэлцээнд тохиролцсон нийтлэг ойлголтыг танилцуулав.

          Эрүүл тогтвортой Хятад Америкийн цэргийн харилцаатай байх бол хоёр орны тэргүүн нарын 21-р зуунд нааштай тал бүрийн хамтран ажилласан Хятад Америкийн харилцааг байгуулах нийтлэг ойлголтын чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм. Хоёр тал дарга Хү Жиньтаогийн удалгүй Америкт төрийн айлчлал хийхийг хүсэн хүлээж байна, Хятад Америкийн цэргийн харилцааг эрүүлээр тогтвортой хөгжүүлэх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх юм гэж хоёр тал санал нэгтэй үзжээ.

         Олон давхаргын яриа хэлэлцээ болон харилцаа холбоог эрчимжүүлж хэвээр байлгах нь хоёр цэргийн харилцааны хөгжилд маш чухал ач холбогдолтой юм гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна. \Сайн-өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе