• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн цэрэг санал зөрөлдөөнөө багасгах ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-10 15:42:26

    Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Лян Гуанлей 10-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн Ба И давхар байшинд Америкийн батлан хамгаалахын сайд Роберт Гайцтай хэлэлцээ хийжээ.

    Лян Гуанлей хэлэхдээ, өнөө Хятад Америкийн цэргийн харилцаа нь хөгжлийн шинэ боломж тохиолд нүүрлэж байна, мөн бага бус хүндрэл сорилтод тулгарч байгаа юм. Хоёр тал хамтаар хүчин чармайлт гаргаж, "хүндэтгэх, итгэлцэх, эрх тэгш, харилцан ашигтай" зарчмын дагуу хөгжлийн чигийг зөвөөр баримталж, хамтын ашигт сонирхлоо өргөтгөн, зөрчил санал зөрөлдөөнөө зохицуулж, хоёр цэргийн харилцаа эрүүл саруул тогтвортой замаар хөгжихийг батлах хэрэгтэй гэжээ. Хятад Америкийн хоёр цэргийн харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын тал хоёр цэргийн харилцааны хөгжлийг чухалд үзсээр ирсэн бөгөөд тасралтгүй хүчин чармайлт гаргасаар ирсэн гэж Лян Гуанлей онцолжээ.

    Лян Гуанлейгийн урилгад талархаж байгаагаа илэрхийлээд Роберт Гайц хэлэхдээ, Америк Хятадын цэргийн харилцаа нь ерөнхийлөгч Обама болон дарга Ху Жиньтаогийн хамтаар санаачилсан нааштай хамтран ажиллах бүх талын хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр орны батлан хамгаалах байгууллага сэргийлэлтийн дагуу зөвшилцөл хийх, ажлын уулзалт, тэнгис дээрх аюулгүй байдлын зөвшилцөл зэрэг солилцооны зам сувгийн дагуу үргэлжлэн хэлхээ холбоотой байж, зохицуулалт хийх хэрэгтэй гэжээ.

    Хэлэлцээнээс өмнө, Лян Гуанлей Роберт Гайцад зориулж угтах ёслол хийсэн бөгөөд түүнтэй хамт Хятадын ардын чөлөөлөх армийн хүндэт харуултай мэндчилжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе