![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга, Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн дарга Хү Жиньтао 11-ний өдөр Бээжинд Америкийн Батлан хамгаалахын сайд Роберт Гейтстай уулзах үеэр хэлэхдээ, энэ айлчлал нь Хятад Америк хоёр армийн харилцаанд шинэ ахиц хийснийг харуулж байгаа бөгөөд Хятад Америкийн харилцааг улмаар урагш хөгжүүлсэн байна гэжээ.
Гейтсын Хятадад хийсэн айлчлалд баяр хүргээд дарга Хү Жиньтао хэлэхдээ, Гейтс Хятадад айлчилж байгаа нь Хятад Америк хоёр тал хоёр цэргийн харилцааны хөгжлийг маш их хүндэтгэж байгааг харуулж байгаа бөгөөд Хятад Америк хоёр цэргийн харилцаанд шинэ ахиц гарсны бэлэг тэмдэг болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын талын холбогдох удирдагчид Гейтстай бүх талын уулзалт хийж, хэлэлцээ хийж, хоёр тал хамтаар сонирхож байгаа асуудлаар илэн далангүй саналаа солилцож, олон нийтлэг ойлголтод хүрсэн байна. Түүний айлчлал нь Хятад Америк хоёр талын ойлголцлыг эрчимжүүлж, итгэлийг нэмэгдүүлж, Хятад Америкийн харилцааг улмаар урагш хөгжүүлнэ гэдэгт би итгэж байна гэжээ.
Гейтс Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн дарга Хү Жиньтаод илгээсэн мэндчилгээг дамжуулж хэлэхдээ, дарга Хү Жиньтао ирэх долоо хоногт Америкт айлчлал хийхийг ерөнхийлөгч Обама хүсэн хүлээж байна гэжээ. Хятадад айлчлах хугацаанд, Америк Хятад хоёр тал хоёр орны тэргүүн нарын боловсруулан тогтоосон зорилтыг түлхэн ахиулж, үүний улмаар Америк Хятадын хоёр армийн харилцааг урт хугацаанд сайжруулж чадсан байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |