• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао даргын айлчлал Америк, Хятадын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийг хүсэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-01-12 14:44:46

        Хятад улсын дарга Хү Жиньтаогийн удахгүй Америкт хийх төрийн айлчлал нь хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийг хүсч байна гэж Америкийн Жонс Хопкинс Их Сургуулийн Хятадын асуудлаарх мэргэжилтэн Ланптон тун саяхан хэллээ.

        Дарга Хү Жиньтаогийн Америкт хийх айлчлал маш чухал, энэ айлчлалын гол зорилт бол хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх явдал байх ёстой, энэ зорилт биелэгдвэл энэ айлчлалын хамгийн том нааштай үр дүн болох юм гэж тэрээр үзэв.

        Өөр хоорондоо хамтын ашиг сонирхолтой, хоёр талын харилцааг ажлын сайн сайхан байдалд байлгах хэрэгтэй гэснийг хоёр орон ойлгож байгааг дарга Хү Жиньтаогийн Америкт хийх айлчлал харуулж байна. Хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагаа ч стратегийн харилцан итгэлцэлд тус дөхөм үзүүлэх болно гэж Ланптон хэллээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе