![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкаас Хятадад сууж асан элчин сайд, Хятадын асуудлаарх нэрт мэргэжилтэн Ж. Стаплетон Рой саяхан хэлэхдээ, Америк, Хятад хоёр орон стратегийн талаар чухал хамтын ашиг сонирхолтой. Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Америкт хийх айлчлал нь хоёр орны харилцааны нааштай хөгжлийн хандлагыг сэргээхэд таатай боломж үзүүлнэ гэжээ.
Хоёр орны өнгөрсөн хоёр жилийн харилцааны талаар тэрээр хэлэхдээ, хоёр талын харилцаа өнгөрсөн хоёр жилд эрч хүчээ хадгалж, бүх давхаргад хэлхээ холбоотой байсан бөгөөд эдийн засаг худалдааны харилцаа мөн маш эрчтэй байлаа. Гэвч санаанд хүрэхгүй талууд ялангуяа Тайваньд зэвсэг худалдана гэж Америк мэдэгдсэн болон Далай ламтай Обама уулсанаас хойших нэг жилд болсон. Гэвч яг ийм хүчин зүйл байгаа учраас дарга Хү Жиньтао Америкт айлчлах нь чухал юм гэжээ.
Дэлхийн эдийн засгийн хамгийн том хоёр цогц болсны хувьд хоёр орны хооронд санал зөрөлдөөн оршиж байгаагийн зэрэгцээ сөргөлдөх биш харин хамтран ажиллах хамтын ашиг сонирхлоо хайж олох болно гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |