![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкаас Хятадад суугаа Элчин сайдын яамны сайд Жон Хунсман 12-ны өдөр хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн удахгүй Америкт хийх гэж байгаа төрийн айлчлал бол хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн түүхэн ач холбогдолтой айлчлал болох юм гэжээ.
Энэ удаагийн тэргүүн нарын уулзалт бол ер бусын, учир нь тэд дэлхийн хамгийн том эдийн засгийн цогцыг төлөөлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн нэг жилд ерөнхийлөгч Барак Обама болон дарга Хү Жиньтао 7 удаа уулзалт хийж, Америк Хятадын стратеги болон эдийн засгийн яриа уулзалт зэрэг механизмын уулзалт ахицтай болсон байна. Америк Хятадын харилцаа өдөр ирэх тусмаа боловсронгуй болж байгаа явцад санал зөрөөн гарах нь зайлшгүй, гэвч нийтлэг ойлголт нь санал зөрөөнөөс давж байна, хойшид Америк Хятадын нийтлэг ашиг сонирхол улам их болох юм гэж Жон Хунсман үзжээ.
Тэрээр хэлэхдээ, олон улсын ярианы тавцанд зэрэг оршиж байгаа хоёр орон болсны хувьд Америк Хятад бодитой ухаалаг байр сууриар түүхэн тавцанд гарсан олон асуудал жишээлбэл Ираны цөмийн асуудал, Солонгосын хойгийн асуудал, эдийг засгийг дахин тэнцвэртэй болгох болон цаг уурын асуудлыг зохицуулах болно гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |