![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкийн Сангийн сайд Тимоти Гейтнер 12-ны өдөр Жонс Хопкинсийн их сургуульд илтгэл тавихдаа Хятад Америкийн эдийн засаг хоёр оронд ашиг хүртээнэ, хоёр тал зохицуулалтаа эрчимжүүлж,боломж өрсөлдөөнд хамтаар хандах ёстойг онцлов. Тэрээр илтгэлийнхээ эхэнд хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн айлчлалын боломж тохиол нь Хятад Америкийн эдийн засгийн салбарын хувьд ер бусын цаг мөч мөн. Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа үеэр, Хятад Америк хоёр орон эдийн засгийн шилжилтийн асуудалтай тулгарна. Иймээс Хятад Америкийн хоёр тал урьд байгаагүй хэмжээнд харилцан бие биедээ шаардлагатай болж, Хятад Америкийн эдийн засгийн харилцааны харилцан түшиглэх чанар тасралтгүй гүнзгийрэх юм гэж онцолсон байна.
Гейтнер хэлэхдээ: Хятад Америк хоёр орны эдийн засгийн харилцаа хоёр талд маш их ашиг хүртээсэн байна. Бид хэдийгээр олон талаар өрсөлддөг ч бидний хоорондын эдийн засгийн харилцаа туйлын харилцан нөхвөрлөх талтай юм. Өнгөрсөн 10 жилд Хятад улс дэлхийн голлогч эдийн засгийн хүчний нэг болж хөгжсөн байна. Хятад улсад Америк хэрэгтэй, Америк ч түргэн хөгжиж байгаа Хятадын эдийн засгаас ашиг хүртэх хэрэгтэй гэдгийг юуны өмнө онцлох шаардлагатай байна гэжээ.
Гейтнерын хэлсэнчлэн Хятад Америкийн эдийн засгийн харилцаа маш нягт болж, хоёр тал тус тусынхаа худалдааны хоёр дахь том түнш болж, 2010 онд Хятад Америкийн худалдааны хэмжээ 300 тэрбум ам. доллараас давсан байна. 2011 онд Америкийн Хятадад экспортлох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ 100 тэрбум ам. доллароос давах төлөвтэй байна. Америкийн Хятадад экспортлох хэмжээ түргэн өссөн нь Америкийн дэлхийн бусад оронд гаргах экспортийн өсөлтөөс гурав дахин их тул Америкийн хувьд чамлахааргүй ач холбогдолтой юм.
Гейтнер хэлэхдээ: иймэрхүү өсөлт Америкийн олон салбарын , тухайлбал шинэ тэргүүний шинжлэх ухаан техникийн салбараас буурцаг тарьж ургуулах хүртэл, сансрын аж үйлдвэрлэлээс авто машины салбар, банк санхүүгийн үйлчилгээний салбар хүртэлх олон мянган ажлын байрыг дэмжсэн байна. Бид хоёр талын амжилтын төлөө туйлын хүчин зүтгэл гаргасан гэжээ.
Хоёр талын эдийн засаг бие биедээ харилцан нөхөх тал ихтэй, харилцаа холбоо тасралтгүй гүнзгийрч байгаа хэдий ч дэлхийн банк санхүүгийн хямралын дараа, Хятад Америк хоёр тал цөм эдийн засгийн шилжилтийн зайлшгүй шаардлага тулгарч байна. Хятад Америк хоёр тал эдийн засгийн шилжилтийн явцад шинэ ашиг сонирхлын тэнцвэр хайх ёстой гэж Гейтнер үзэв. Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын үеэр Хятад Америк хоёр тал эдийн засгийн асуудлаар түлхүү ахиц хийхийг хүсэж байна. Америкийн аж ахуйн нэгжийн Хятадад экспортлох боломж өргөжихийг Америкийн тал хүсэж байна гэж Гейтнер илэрхийлэв.
Хятадад явагдаж байгаа эдийн засгийн бүтцийн зохицуулалтад холбогдуулан Гейтнер хэлэхдээ: Хятадын эдийн засгийн бүтцийн зохицуулалт, дотоодын хэрэгцээг өргөтгөх, дотоодын хөрөнгө оруулахлтыг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхэд нь Америкийн тал туслахыг хүсэж байна. Өөрчлөлт хийхэд цаг хугацаа шаардагдах боловч эцсийн бүлэгт Хятад Америк хоёр оронд ашиг авчрах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ: иймэрхүү өөрчллөлтөд цаг хугацаа шаардагдана. Гэтэл өнөөгийн Хятадын эдийн засгийн өсөлт нь үр дүнд хүрсэн бөгөөд Америкийн аж ахуйн нэгжид боломж тохиол хангасан байна. Хятад улс дотоодын хэрэгцээг дайчлаад эдийн засгийн эрчтэй өсөлтөд хүрсэн нь Америкийн Хятадад экспортлох хэмжээг ч дайчилж, Америкийн Хятадад ажил төрөл эрхэлж байгаа компаниуд ч нэн их боломжид нүүрлэсэн байна гэжээ.
Өнөөгийн байдлаас харахад Хятад Америкийн эдийн засгийн харилцааны хөгжил төдий урагштай биш байгаа нь тодорхой байна. Гейтнер илтгэлдээ юаний ханшийн асуудал, оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудал, худалдааны ивээх үзэл зэрэг халуун цэгийн асуудлуудыг дурдсан байна. Өнөө Америкийн дотоодод эдгээр асуудал , ялангуяа юаний ханшны асуудал ихээхэн газар авч яригдаж байна. Гейтнер ч юаний ханш доор үнэлэгдэж байна, Хятад улс юаний ханшийг өсгөх хурдыг түргэтгэж, "урт удаан хугацаанд хөгжил цэцэглэлтэй байлгах хэрэгтэй гэж үзэж байна. Гэвч тэрээр Америкийн дотоодын асуудлыг зохицуулахад бүх хариуцлагыг Хятад улс руу түлхэж болохгүй, Америк ч өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байна. \Урангоо орчуулж, хянав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |