![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкийн Сангийн сайд Тимоси Гейтнер 12-ны өдөр хэлсэн үгэндээ, Хятад улс Америк болон дэлхий дахинд эдийн засгийн боломж тохиол олгож, Хятад Америкийн эдийн засгийн харилцаа хоёр оронд харилцан ашигтай гэсэн байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт айлчлал хийхээс өмнө Тимоси Гейтнер 12-ны өдөр Америкийн Жонс Гопкинс их сургуульд Хятад Америкийн эдийн засгийн харилцааны тухай лекц уншин заахдаа, "Хятад Америкийн маш олон салбарт өрсөлдөөн сорилт оршиж байгаа хэдий ч, хоёр орны эдийн засгийн хүчин харилцан нөхвөрлөхөөр голлож байна" гэсэн байна.
2011 онд Америкаас Хятадад экспортлох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ 10 тэрбум ам.долларыг давах төлөвтэй. Америкийн Хятадад экспортлох хэмжээний өсөлт нь дэлхийн бусад оронд экспортлох хэмжээний өсөлтөөс 3 дахин түргэн байж, "Хятад улсад Америк шаардагдаж байна, Америк ч Хятадын түргэн хөгжиж буй эдийн засгийн харилцаанаас нэлээд их ашиг хүртсэн юм гэж" гэж Тимоси Гейтнер илэрхийлсэн байна. /Анар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |