![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкийн зарим Америк Хятадын харилцааны мэргэжилтэн, судлаачид саяхан Хятадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө, Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын 18-21-ний өдрүүдэд Америкт хийх албан ёсны айлчлал нь Америк Хятад хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр орны харилцааны нааштай хөгжих хандлагад тустай юм гэжээ.
Америкаас Хятадад суугаа элчин сайд асан, Хятадын асуудлаарх нэрт мэргэжилтэн Рүй Шаожань хэлэхдээ, Америк Хятад хоёр орон стратегийн талаар чухал хамтын ашиг сонирхолтой ба хамтаар тогтвортой ажиллах, голч бөгөөд шударга ёсны олон улсын системийг батлахыг хүсэж байна. Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал Америк Хятадын хоёр талын харилцааны нааштай хөгжлийн сэргэлтэд "маш сайн боломж тохиол"-ыг хангаж өгөх болно гэжээ.
Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн Хятадын асуудлаарх мэргэжилтэн Ланптон хэлэхдээ, Хү Жиньтао Америкт айлчлах нь "маш чухал" юм, хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх нь үүний гол зорилго болох ёстой, энэхүү зорилгыг биелүүлэхэд хүрвэл айлчлалын хамгийн нааштай үр дүн гэж үзэж байна гэсэн байна.
Америк Хятадын харилцааны үндэсний комиссын дарга Стивэн хэлэхдээ, Америк Хятадын харилцаа тогтвортой хөгжлийн байдлаа хэвээр хадгалсаар ирсэн хэдий ч хоёр орны хооронд буруу ойлголт оршиж байна. Хү Жиньтаогийн айлчлал байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, аюулгүйн байдал зэрэг талаар хоёр орны удирдагчид шууд хэлэлцээ хийх тавцанг бүрдүүлж өглөө гэжээ./Анар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |