• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн хөгжил нь Америк болон бүх дэлхийн эдийн засгийн хөгжилд ашигтай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-14 09:29:52

         Америкийн Худалдааны сайд Гари Лок 13-ны өдөр Вашингтонд хэлэхдээ, Хятадын эдийн засгийн түргэн хөгжилд Америк баярлаж байна, энэ нь Америкийн аж ахуйн нэгжүүд болон бүх дэлхийн эдийн засагт ашигтай юм гэжээ.

         Тэрээр 13-ны өдөр Америк Хятадын Худалдааны комиссын хийсэн үдийн зоог дээр лекц унших үед хэлэхдээ, Хятадын эдийн засгийн эрчтэй хөгжил нь хэдэн зуун сая Хятадуудыг ядуурлаас аварч, ирээдүйд бас хэдэн зуун сая Хятад хүн дунд хөрөнгөтэй хүмүүсийн эгнээнд орох болно, Америкийн аж ахуйн нэгжүүд бас үүнээс асар том хөгжлийн орон зай олох юм гэжээ.

        Тэрээр хэлэхдээ, Америкийн аж ахуйн нэгжүүд Хятадтай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь Хятадын ард иргэдийн амьдралыг сайжруулж чадах бөгөөд Америк ажлын байр хангахад ч тустай юм гэжээ.

        Тэрээр хэлэхдээ, Өнөө Америк Хятадын эдийн засаг худалдааны харилцаа шинэ чухал үе шатанд орсон байна. Хятад улс бүх дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болжээ, хоёр талын хамтын ажиллагаа нь бүх дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд сайн сайхан үндэс суурь тавих болно гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе