![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын 18-21-ний өдрүүдэд Барак Обама засгийн эрхэнд орсноос хойших Америкт хийх анхны төрийн айлчлал хийнэ. Хү Жиньтаогийн энэ удаагийн Америкт хийх айлчлал нь Хятад Америк хоёр орны харилцаанд ямар нөлөө авчрах нь талуудын анхаарлын төвд ороод байна. Ойрын хугацаанд Америкийн засгийн газрын улс төрчид яриа илтгэл хийж, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Америкт хийх айлчлал хоёр талд зөрчил маргаанаа зохицуулах , хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх аятай нөхцөл хангаж, ирээдүйн хоёр орны харилцааны хөгжилд чухал нөлөө үзүүлэх болно гэж үзлээ.
Америкийн Штабын дарга нарын нэгдсэн хурлын дарга Майкл Муллен 12-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Америкийн батлан хамгаалахын сайд Роберт Гейтсын сүүлийн үед Хятадад айлчилсан талаар хэлэхдээ: Гейтс Хятадад айлчлаад хоёр арми хоорондын харилцааг эрчимжүүлсэн байна. Хоёр арми хоорондын харилцаа нь хоёр орны улс төр, эдийн засаг худалдааны харилцаатай харьцуулбал арай хоцрогдонгуй байна. Хоёр армийн харилцааг дээшлүүлэх нь хоёр орны харилцааны их талаас маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: эдийн засгийн нөлөөний улмаас Хятад улс дэлхийд нөлөөлөх мэдэгдэхүйц хүчинтэй болсон байна. Эдийн засгийн хөгжилтэй маш нягт холбоотой нь аюулгүйн асуудал мөн. Дарга Хү Жиньтао удалгүй Америкт айлчлах гэж байна, бид түүний айлчлалд найдвар тавьж байна. Хоёр армийн харилцаа сэргэсэн нь маш чухал явдал юм, иймэрхүү харилцаа нь хоёр талын зөвшилцөл хийхэд тус дөхөм үзүүлж, харилцааг эрчимжүүлэн нэмэгдүүлэх ёстой гэж би үзэж байна гэжээ.
Саяхан Вашингтоны Мэдлэгийн сангийн Америкийн дэвшилт төвийн зохион байгуулсан нэг чуулга уулзалт дээр, "стратегийн дахин баталгаа "-ы үзэл баримтлалыг дурдаж байсан Америкийн Төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Жеймс Стеинберг хэлэхдээ: Америк Хятад хоёр тал энэ айлчлалыг хүсэн хүлээж, амжилтад хүрэхээр чармайж байна. Барак Обама ерөнхийлөгчийн тушаалд орсоны дараа дарга Хү Жиньтаотай анх утсаар ярьснаас Лондонд 20 орны бүлгийн хуралд оролцохдоо анх нүүр учрах хүртэлх тэдний уулзаж харилцсан нь ойлголцол, итгэлцлийн уур амьсгал бий болгоход чухал хувь нэмэр үзүүлж, хоёр оронд хамтын өрсөлдөөнд хандах зам сувгийг нээж өгсөн байна.Дарга Хү Жиньтаогийн Америкт хийх энэ айлчлал нь Обама тушаалд орсны дараах найм дахь удаагийн уулзалт болно. Бид бүх чухал их асуудлыг ярьж зөвших завшаан дахин бий болсноор хоёр тал энэ айлчлалыг амжилттай, баялаг үр дүнд хүргэхээр чармайж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: бид маш өргөн хүрээтэй асуудлыг ярих болно. Бүс нутаг , олон улсын аюулгүйн асуудлаас дэлхийн эдийн засгийн хямрал, эдийн засгийн урт удаан хугацааны хөгжил, цэвэр эрчим хүч, цаг уурын өөрчлөлт зэрэг нь бидний хийх стратегийн зөвшилцлийн бүрэлдэхүүн хэсэг мөн. Энэ бол Америк Хятадын харилцааны урт удаан стратегийн итгэлцлийн үндэс суурь мөн гэдэгт бид итгэж байна гэжээ.
Америкийн Конгресс Хятадын бодлогын талаар маш чухал үүрэг гүйцэтгэж, Конгресст Америк Хятадын ажлын тусгай хэсэг байгуулж, хоёр орны харилцааг хөгжүүлэхээр цуцалтгүй чармайж ирсэн байна. Гэвч бас зарим гишүүд нь Хятад Америкийн харилцааны хөгжилд харшлах жишээлбэл юаний ханшны асуудал, хүний эрх, Далай лам, Төвд зэргийн асуудалд харшлах үүрэг гүйцэтгэсэн байна. Сенатын Гадаад харилцааны комиссын дарга Жон Керри Америкийн дэвшилт төвөөс сүүлийн үед зохион байгуулсан чуулга уулзалт дээр хэлэхдээ: Америк Хятадын ашиг сонирхол нягт харилцаа холбоотой , харилцан бие биедээ шаардагдах юм гэснийг Конгрессын гишүүд таних ёстой юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын үеэр Америкийн тал Солонгосын хойгийн байдал, юаний ханш зэрэг Конгрессын анхаарал хандуулж байгаа асуудллыг дурдах болно гэжээ. Америк олон асуудлаар Хятад улстай гүнзгий хамтран ажиллах арга замыг хайх болно. Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн Америкт хийх айлчлал ирээдүйн хоёр орны харилцааны хөгжилд алс холын гүн гүнзгий ач холбогдол үзүүлнэ гэж тэрээр үзлээ. \Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |