Хятад улсын дарга Хү Жинь таогийн Америкт айлчлахаас өмнө Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Хенри Киссинжер сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хү Жинь таогийн Америкт хийх айлчлал нь Америк Хятадын харилцааны ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж илэрхийлжээ.
Хенри Киссинжер Хятад Америкийн харилцааны тулгын чулууг тавилцсан хүний хувиар хэлэхдээ, Америк Хятадын харилцааны шинэ үеийг эхлүүлэх сайхан боломж тохиож байгаа гэдэгт би бат илтгэлтэй байна. Хятад Америкийн түншийн болон хамтын ажиллагааны харилцаа өнгөрсний аль ч үеэс илүү чухал болж байгаа учраас хоёр орон нэн нягт, өнө удааны хамтын ажиллагааны тохиролцоонд хүрэх ёстой юм гэжээ. Тэрээр онцолж хэлэхдээ, Хятад Америкийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд, хоёр талаараа чин үнэнчээр яриа хэлэлцээ хийж, Хятад Америкийн хамтын ажиллагаа нь бүх дэлхийд ач тусаа хүртээнэ гэдгийг хамтаар ойлгон таних ёстой юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\