• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк эв санаа нэгдэх ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-15 15:35:25

    Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт айлчлахын өмнөхөн Америкийн төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 14-ний өдөр хэлэхдээ, Хятад Америк хоёр орон хойшид "эв санаа нэгдэн хүчин чадлаа хамтатгаж, өрсөлдөөн сорилтын өмнө хамтран ажиллах ёстой "гэжээ.

    Хиллари хэлэхдээ, Хятад Америк дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жил бол Хятадын тодорхой хөгжсөн 30 жил юм. Америк энэ хөгжлийн ашиг шимийг хүртсэн юм. Иймээс "Хятад улсын хөгжин мандахыг сайшаана. Хятад улс өөрийн орныхоо ард иргэдийг ядуугаас ангижруулахаар чармайх төдийгүй цэцэглэл хөгжил ба боломж тохиолыг гадагш үзүүлж байхыг сайшаана " гэжээ.

    Хиллари мөн "Хятад улс айлган сүрдүүлж байна гэгч үзэл " болон "Хятад Америкийн ашиг сонирхол сөргөлдөх гэгч үзэл" зэргийг няцаасан байна. Тэрээр хэлэхдээ, зарим хүмүүс Хятад улсын сэргэн мандсанд айдас төрж, Хятадын хөгжлийг аюул заналхийллээр үздэг. Энэ нь хүйтэн дайны хэлбэрийн мөргөлдөөнийг үүсгэх юм уу Америкийг уруудуулах болно гэжээ. Өнөө Хятад Америк мөн нэг хөлөг онгоц дээр байгаа юм. Ирээдүйд хэрэв "эв санаа нэгдэхгүй " юм бол үймээн ба эргүүлэлт дэгдэж, хоёр ард түмнийг хохироох төдийгүй дэлхийн бусад нутгийн ард түмийг ч хохироох юм гэж Хиллари онцолсон байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе