• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк боломжийг завдан эдийн засаг худалдааны нөөц хүчээ өргөтгөхийг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2011-01-15 16:19:06

     Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны цар хэмжээ асар их байж, Хятад Америкийн харилцааны тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна. БНХАУ-ын дарга Хү Жиньтао удалгүй АНУ-д төрийн айлчлал хийж, хоёр орон эдийн засаг худалдааны нэн өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтаар ашиг олохыг биелүүлэх нь хоёр орны тэргүүн нарын энэ уулзалтын ярилцах чухал сэдэв болжээ. Хятадын эдийн засгийн түргэн хөгжлийг Америк сайшааж хоёр орон боломжийг завдан эдийн засаг худалдааны нөөц хүчээ үргэлжлэн өргөтгөхийг хүсэж байна гэж АНУ-ын худалдааны сайд болон худалдааны салбарын зүтгэлтнүүд илэрхийлсэн байна.

     Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Америкийн харилцааны чухал үндэс суурь мөн. 2010 оны 1-р сараас 11-р сар хүртэлх Хятад Америкийн хоёр талын худалдааны хэмжээ 346 тэрбум 900 сая ам долларт хүрч, 2009 оны мөн үеийнхээс 30% нэмэгдсэнийг тоо баримтад харуулжээ. Хятад Америкийн эдийн засгийн харилцан нөхвөрлөх чанар хоёр орны худалдааны ашгийн тэнцүүргүй, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх түнш байхыг тогтоосон юм гэж хоёр орны засгийн газар болон худалдааны салбарын зүтгэлтнүүд санал нэгтэй үзсэн байна. АНУ-ын худалдааны сайд Гари Луке 13-ны өдөр Америк Хятадын худалдааны комиссын Вашингтонд зохион байгуулсан үдийн зоог дээр үг хэлэх үед цохон тэмдэглэхдээ, Америк Хятадын эдийн засаг худалдааны харилцаа дэлхийн хамгийн чухал хоёр талын эдийн засаг худалдааны харилцаа болсон нь магад гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол Америкийн Канад Мексикийн дараах гуравдагч том экспортын зах, Америк нь мөн Хятад улсын бараа бүтээгдэхүүний нэгдүгээр том экспортын зах мөн. Ноднин Америкаас Хятадад экспортолсон хэмжээ 2009 оныхоос 34% нэмэгджээ. 2011 онд Америкаас Хятадад экспортлох хэмжээ 100 сая ам доллараас давах эрмэлзэлтэй гэжээ.

      Гари Луке хэлэхдээ, Хятад улс дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болжээ. Хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа хоёр оронд асар их ашиг олгох төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой нэмэгдэлд сайн сайхан үндэс суурь болох болно. Америк энэхүү нэмэгдлийг сайшааж байна. Учир нь энэ нь Хятадын ард түмэнд ашигтай төдийгүй дэлхийн эдийн засагт ашигтай бөгөөд Америкийн компаниудад маш чухал байж, Америкад их хэмжээний ажлын байр хангах болно гэжээ.

      Америк Хятадын худалдааны комиссын дарга Жон Фрисбие хэлэхдээ, ерөнхийлөгч Барак Обама 2010 оны эхээр экспортын стратеги дэвшүүлж Америк Хятадын худалдаа нь энэхүү стратегийг биелүүлэх гол арга болох юм гэжээ.

      Гари Луке сайд болон Цагаан ордон таван жилийн хугацаанд экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Хятад улс нь Америкийн жилийн нэмэгдлийн хэмжээ нь 15% байх экспортын цорын ганц зах байж энэхүү зорилтыг биелүүлэхэд чухал үйлдэл үзүүлж байна. Иймээс Хятад улс бол энэхүү стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн гэжээ.

      Америкийн худалдааны нийгэмлэгийн дарга Том Донохуе хэлэхдээ, өнгөрсөнд гэсэнгүй одоо гэсэнгүй эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь Америк Хятадын харилцааны тогтвортой хөгжилд хүчирхэг дэмжлэг болсон байна. Америк Хятадын эдийн засаг худалдааны маргаан сайжрах болно гэдэгт би итгэж байна. Хятад улс бол Америкийн асар том зах зээл мөн. Бидний Хятадад экспортолж байгаа хэмжээний нэмэгдэл аль ч газрынхаас түргэн байна. Гэвч бид Хятадын зарим бодлогод эмзэглэж байна. Гэвч ямар байсан ч нэмэгдлээр хамгийн түргэн экспортын зах зээлтэйгээ худалдааны дайн үүсгэх нь асуудлыг зохицуулж чадахгүй юм гэжээ.

      Вашингтоны худалдааны зүтгэлтнүүд дарга Хү Жиньтаогийн Америкд хийх айлчлал хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулна гэдгийг хүсэн хүлээж байгаа төдийгүй Чикагогийн Засгийн газар худалдааны салбар ч энэ айлчлал Чикагод асар их боломж авчрах болно гэж үзэж байна. Чикаго бол дарга Хү Жиньтаогийн Америкад хийх айлчлалын Вашингтоноос гадна айлчлах цор ганц хот юм. Эдийн засаг худалдааг хөгжүүлэх нь дарга Хү Жиньтаогийн Чикагод хийх айлчлалын чухал агуулга болох юм. Үүнд Чикаго хотын дарга Ричард Далеи их баярлаж байна. Чикагогийн 2011 оны санхүүгийн төсвийн алдагдал 600 саяас 700 саяд хүрэх болно. Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал Чикагог Хятадын Америктай хийх худалдааны хаалга болгож болзошгүй гэж Далеи үзэж байна. Далеи Хятад улсын даргын Чикагод айлчлах тухай ярих үед энэ бол маш том үйл хэрэг болно гэж хэлж байна гэж "Чикаго трибюн" сонин тэмдэглэжээ.

       Хятадын удирдагчийн шинэ оны эхээр Америкад айлчлах нь бүх жилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд сайн сайхан эхлэл болохыг Америкийн худалдааны салбар хүсэж байна. Худалдааны сайд Гари Луке хэлэхдээ, асар том боломж Америк Хятад хоёр орны өмнө бий боллоо. Бид энэхүү боломжийг алдаж яасан ч болохгүй гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе