• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон Улсын Радио Телевиз Интернет сүлжээ (CIBN) удахгүй албан ёсоор нээгдэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-15 17:42:25

    Хятадын Олон Улсын Радиогийн байгуулсан Хятадын Олон Улсын Радио Телевиз Интернет сүлжээ (CIBN) удахгүй 18-ны өдөр албан ёсоор ажиллаж эхэлнэ. Энэ нь Хятадын Олон Улсын Радио шинэ хэвлэл мэдээллээр толгойлуулсан ажил үйлсийн хөгжлийн шинэ үе шатанд дэвшсэнийг харуулж байна.

    Сүүлийн жилүүдэд ХОУР уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл руу, дан ганц хэвлэл мэдээллийн хэрэгслээс ерөнхийлсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл руу, гадаадад зориулсан радио хэрэгслээс олон улсын мэдээлэл харилцааны хэрэгсэл руу шилжиж, дуу, дүрс, интернет, сонин, сэтгүүл болон шинэ хэвлэл мэдээллийг нэг цогц болгосон шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл руу алхам алхмаар хөгжиж байна.

    ХОУР шинэ хэвлэл мэдээллийн салбарт зоригтой туршин ажиллаж, бүх талаар хөгжиж, CRI online веб сайт нь дэлхийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл дунд хамгийн олон төрлийн хэлэн дээрх интернет сүлжээ болж, дэлхийн интернет сүлжээний телевиз, хөдөлгөөнт CRI online, гар утасны радио телевиз, интернет телевиз зэрэг олон төрлийн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүх талаар ажилуулж эхэлж байна. Энэхүү орчин нөхцөлд Хятадын Олон Улсын Радио Телевиз Интернет сүлжээ 2011 оны 1-р сарын 18-ны өдөр албан ёсоор нээгдэх юм.\Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе