• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтаогийн айлчлал нь Хятад Америкийн харилцааны өргөн гүнзгий бөгөөд чухал чанарыг харуулна.

Жун Шинь Агентлаг       (GMT+08:00) 2011-01-15 15:45:10

          Хятад улсын дарга Хү Жиньтао удалгүй Америкт төрийн айлчлал хийх гэж байна. Америкийн Цагаан ордны, улсын аюулгүйн байдлын зөвлөх Томас Донлион 14-ний өдөр үүний тухай хэлэхдээ, энэ удаагийн айлчлал бол Хятад улсын дарга Хү Жиньтао болоод Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн 8 дахь уулзалт болно. Хоёр талын удирдагчдын нягт харилцаа нь Хятад Америкийн харилцааны өргөн гүнзгий бөгөөд чухалт чанарыг харуулж байна гэж илэрхийлэв.

          Томас Донлион мөн өдрийн хэвлэл мэдээллийн бага хуралд үг хэлж тэмдэглэхдээ,Обама Америкийн ерөнхийлөгчийн тушаалд орсноос хойш Хү Жиньтаотай 7 удаа уулзалт хийснээр барахгүй Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаотай мөн 3 удаагаа уулзсан байна. Обамагийн засгийн газар Хятадтай нааштай, хамтран ажиллах бүх талын харилцааг байгуулахаар хүчлэн чармайсаар ирсэн бөгөөд энэхүү харилцааг Америк маш чухалд үзэж, жил бүрийн буюу хоёр жилд нэг удаа хийх дээд уулзалтаар, урт хугацаагаар харилцахаа эрчимжүүлэхээр дамжуулан ийнхүү харилцаа байгууллахыг хүсэж байна гэжээ.

          Айлчлалын хугацаанд, Обама Цагаан ордондоо Хү Жиньтао зэрэг Хятадын гурван зочинд зориулсан бага хэмжээний хувийн оройн дайллага хийх бөгөөд тухайн цагт хоёр талынхан нэн илэн далангүйгээр хэлэлцээ хийх боломжтой гэж Томас Донлион мөн хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе