• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

10 жилийн дараа Хятад улс Америкийн хамгийн том худалдааны түнш болох төлөвтэй гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-01-15 16:56:47

          Америкийн Сангийн сайд Тимоси Гейтнер 14-ний өдөр хэлсэн үгэндээ: Америкийн Хятадад экспортлох хэмжээ нь ирэх 4-5 жилийн хооронд хоёр дахин нэмэгдэж 10 жилийн дараа, Хятад улс нь Америкийн хамгийн том худалдааны түнш болох төлөвтэй гэж илэрхийлжээ.

          Өнөө, Америкийн Хятадад экспортлох өсөлтийн хурд нь бусад орны зах зээлд экспортлох хурднаас 3 дахин их байна. Хятад Америкийн эдийн засаг худалдааны нягт харилцаа нь Америкт маш их эдийн засгийн ашиг олгоно гэж Тимоси Гейтнер 14-ний өдөр хийсэн хэвлэл мэдээллийн бага хурал дээр хэлсэн байна.

          Өнөө, Хятад Америк хоёр орон нь харилцан 2-р том худалдааны түнш юм. Америкийн Худалдааны сайд Гайри Фай Локэ Вашингтонд хэлэхдээ, Хятадын эдийн засгийн түргэн хөгжиж байгааг Америкийн тал сайшааж байна, энэ нь Хятадад ашигтай бөгөөд Америкийн аж ахуйн нэгж түүнчлэн дэлхийн эдийн засагт ч ашигтай юм гэжээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе