• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк, Хятадын харилцаа гол чухал үе шатандаа байна гэж Хиллари Клинтон хэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-16 16:10:02

        Хятад улсын дарга Хү Жиньтао АНУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа үеэр, уг орны төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 14-ний өдөр төрийн департаментдаа лекц уншиж, Хятад, Америкийн харилцааны ирээдүйн тухай шинжилгээ хийсэн байна. Лекц уншихдаа, тэрээр хоёр орон "жаргал зовлонгоо хамтатгах" гэдгийг дахин нотолж, Хятад, Америкийн харилцаа нь өнөө чухал үе шатандаа байгаа, хоёр талаараа үр ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаад итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой гэжээ. Хиллари Клинтон хэлэхдээ, Америк, Хятад нааштай харилцаагаа баримталсаар ирсэн бөгөөд мөн нэн урагштай ирээдүйн харилцааг байгуулах боломж тохиолд нүүрлээд байгаа юм гэжээ.

        Лекц унших явцдаа Хиллари Клинтон юуны өмнө хоёр талын харилцааны 30 гаруй жилийн хөгжлийн замналыг эргэн үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, урт хугацааны хөндийрөл тусгаарлалтын дараах 30 жилийн хугацаанд хоёр орны хэлхээ холбоо өдөр ирэх тусмаа нэмэгдсэн, уг 30 жил нь мөн ч Хятад улс маш түргэн хөгжсөн цаг үе болох юм. 30 жилийн өмнө, Хятадын жил тутмын улс ардын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ нь 100 тэрбум ам. доллар л орчим байсан бол, харин өнөөдөр нэгэнт 5 триллион ам. долларт хүрсэн байна. 30 жилийн өмнө хоёр талын жил тутмын худалдааны хэмжээ хэдэн зуун сая ам. доллар байсан бол, өнөөдөр нэгэнт нэмэгдээд 400 тэрбум ам. доллар болсон байна гэжээ.

        Хиллари Клинтон хэлэхдээ, цэцэглэн хөгжсөн Хятад улс нь Америкт ашигтай, адилаар цэцэглэн хөгжсөн Америк нь мөн Хятад улсад ашигтай юм гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ:

  "Хятад улс тэрбум гаруй хүн амыг ядуурлаас ангижруулсан бөгөөд дэлхий нийтийн хөгжлийг ихээхэн ахиулсан юм. Хятадын хөгжилд Америкийн тал нааштай хандаж байгаа бөгөөд түүнээс ач тус хүртэх болно. Өнөө, хоёр орны эдийн засаг нь нягт харилцаа уялдаатай байж, бидний ирээдүйн хөгжил ч салж болшгүй холбоотой юм" гэжээ.

        Хиллари Клинтон хэлэхдээ, түүхэн замналыг харахад, том гүрний хөгжил мандлыг зөрчил маргаан болон тогтворгүй хүчин зүйл дагалдаж байдаг. Азийн бүс нутагт, зарим хүмүүс Хятадын хөгжлийг заналхийлэл гэж үзэж байна, бас зарим хүмүүс Америк Хятадын хөгжил мандлыг хориглохоор оролдож байна гэж үзэж байна. Америк эдгээр үзэл бодлыг эсэргүүцнэ. Хоёр том гүрний хооронд зарим нэг зөрчил маргаантай зүйл байнга байх болно. Хятад, Америкийн хооронд ч гэсэн тийм байдаг. Харин өнөөдөр хоёр талын харилцаа чухал үе шатандаа хүрч ирэн, хоёр тал үр ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.

   2009 онд Барак Обамагийн засгийн газар байгуулагдсаны дараа, Хиллари Клинтон анх удаагаа Азид айлчлахаасаа өмнө, "жаргал зовлонгоо хамтатгах" гэсэн Хятадын хэвшмэл хэллэгээр Америк, Хятадын салж болшгүй харилцаа болон зохицуулалттай хамтын ажиллагааны чухал чанарыг дүрсэлж байсан юм. Өнөө тэрээр лекц уншихдаа, дахин энэхүү хэвшмэл хэллэгийг дурдаж, хамтын ажиллагааны чухал чанарыг цохон тэмдэглэж байна.

        Хиллари Клинтон хэлэхдээ, Барак Обамагийн засгийн газрын Хятадад авч байгаа бодлого нь гурван хэсгээс бүрэлдэж байдаг, тухайлбал, нэгд, Ази Номхон далайн бүс нутагтай нааштай харилцаа холбоотой хэвээр байх. Хоёрт, Хятад улстай харилцан итгэлцэл байгуулах. Гуравт, Хятад улстай эдийн засаг, улс төр болон аюулгүйн талын хамтын ажиллагаагаа хүч тавин өргөтгөх зэрэг болно гэжээ. Хоёр орны харилцан итгэлцлийн талаар Хиллари Клинтон хэлэхдээ, хоёр талын харилцан итгэлцэл нэлээд олон амжилт бүтэмжтэй болсон, гэвч мөн л үргэлжлүүлэн чармайх шаардлагатай байсаар гэжээ.

        "Хамгийн ил бодитой жишээ бол даруй бид стратеги болон эдийн засгийн яриа хэлцлээр дамжин хоёр орны засгийн газрын их олон яам байгууллагын хэдэн зуун эрдэмтдийг өргөн цар хүрээний асуудлаар зөвшилцөл хийлгэснээр барахгүй, бас хоёр орны засгийн газар хоорондын байнгын хамтын ажиллагааны механизмыг байгуулсан юм. Энэ бол маш нааштай эхлэлт болох юм. Гэвч хоёр талын харилцан итгэлцэхгүй байгаа байдал мөн л оршиж байгааг бид эрхбиш хүлээн зөвшөөрөх хэрэгтэй " гэжээ.

        Хоёр орон хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх нь зөвхөн засгийн газарт түшиглээд зогсохгүй, бас хоёр ард түмний чармайлга шаардагдах болно гэж Хиллари Клинтон хэлсэн байна.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе