• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Америкт айлчлах нь шинэ цаг үеийн Хятад Америкийн харилцааг ахиулахад чухал ач холбогдолтой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-16 16:32:44

    Хятадаас Америкт суугаа элчин сайд Жан Есүй 15-ны өдөр Вашингтонд хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн удахгүй Америкт хийх төрийн айлчлал нь шинэ цаг үеийн Хятад Америкийн харилцааг ахиулах чухал их дипломат ажиллагаа байж, гүн их ач холбогдолтой юм гэжээ.

    Жан Есүй хэлэхдээ, өнөө Хятад Америкийн харилцаа нь дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг болсон юм. Хоёр орны хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс хол их байж, яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны гол урсгал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад Америкийн дотоодын байдал адилгүй, хоёр орон зарим асуудал дээр адил бус үзэл бодол, санал зөрөлдөөнтэй байгаа нь хэвийн явдал юм, хамгийн гол нь хоёр тал гол ашиг сонирхол болон чухал их анхаарал халамжаа харилцан хүндэтгэн харгалзаж, эрх тэгш яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр зүй зохистой зохицуулах хэрэгтэй гэжээ.

    Жан Есүй хэлэхдээ, тогтвортой, тасралтгүй хөгжиж байгаа Хятад Америкийн харилцаа нь Хятад Америк хоёр орны ард түмэнд ашигтай төдийгүй, Ази номхон далайн бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай юм. Дарга Хү Жиньтао Америкт айлчлах нь Хятад Америкийн харилцааг нэн өндөр төвшинд ахиулах болно гэжээ.\Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе