Хятад улсын албаны талын хэвлэл мэдээллийн хэрэгсэл--"Рэнь Минь Ри Бао" сонин 17-н ыөдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, "Америкаас Хятадтай хийж буй худалдааны алдагдал нь юаний ханшийг доогуур төсөөлсөнтэй холбоотой" гэсэн санал бодит үндэслэлгүй зүйл юм гэжээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, 2005 оноос Хятад улс валютын ханшинд өөрчлөлт хийснээс хойш, юаний ханшны нийт өсөлт 25 орчим хувьд хүрч, ам.доллар, евро, япон иен, Фунт стерлингтэй зэрэгцүүлбэл, юаний ханш хамгийн ихээр өссөн байна. 2005 оноос 2008 оны хооронд, Хятадын гадаад худалдааны ашиг түргэн нэмэгдсэн боловч, тэдгээр онууд нь юаний ам.доллартой харьцах ханш өсч, нийт өсөлт нь 21.2 хувьд хүрсэн үе байсан юм. Юаний ханш доогуур төсөөлөгдөөгүй гэдгийг энэ нь бүрэн харуулж байна гэлээ.
Хятад улс худалдааны ашигтай ажилласан цаг хугацаа нь урт биш, цар хэмжээ нь ч их биш, дотоодын нийт үйлдвэрлэлд түүний эзэлсэн хувийн жин нь олон жилд 3 хувиас доогуур байсан, үүнийг Герман, Япон зэрэг худалдааны том орнуудынхтай адилтгаж үзвэл тийм их биш, бүртгэлийн зөрөө зэрэг учир шалтгааны улмаас олон жилийн турш Америкаас Хятадтай хийж буй барааны худалдааны алдагдал өндрөөр төсөөлөгдсөн байгаа юм гэж уг өгүүлэлд бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\