Хята улсын дарга Хү Жиньтао 17-н ы өдөр Бээжинд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улс хууль дүрмээ цаашид төгөлдөржүүлэн, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын эрч хүчээ нэмж, гадаадын бизнесмений хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн анхаарч буй зүй ёсны асуудлыг цаг даруйд нь зохицуулж, гадаадын бизнесменүүдээс Хятад улсад хөрөнгө оруулан ажил үйлс хөгжүүлэхэд нь хууль дүрэм, бодлогын тогтвортой ил тод орчин ахуй, нээлттэй нэгдсэн зах зээлийн орчин ахуйг зэргийг бүрдүүлэн өгнө гэж илэрхийлжээ.
Дарга Хү Жиньтао мөн өдөр Америкийн "Уалл Стрит журнал сонин" болон "Вашингтон пост сонин"-ы бичгээр хийсэн нэгдсэн сурвалжлагад ярилцлага өгөхдөө, гадаадын хөрөнгийг ашиглах явдал нь Хятад улсын гадаадад нээлттэй байх үндсэн бодлогын чухал агуулга юм. ДХБ-д нэгдэн орсноос хойших 10 шахам жилд, Хятад улс хийсэн амлалтаа бүх талаар хэрэгжүүлж, ДХБ-ын дүрэм горимтой нэгдээгүй хууль дүрмээ цэгцлэн цуцалж, гадаадын бизнесмений хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид дотоодын иргэдтэй адилхан харгалзал хүртээсэн байна. Хятад улсад бүртгүүлсэн гадаадын биенесмений хөрөнгө оруулалттай бүхий л аж ахуйн нэгжүүд Хятад улсын нутагт шинэлэг зүйлийг бүтээх, үйлдвэрлэл хийх, эрхлэлт хийхэд бүр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй адилхан харгалзал хүртэж байна. Олон улсын санхүүгийн хямралын явцад, Хятад улсын авч хэрэгжүүлсэн багц төлөвлөгөө болон олон зүйлийн бодлого, арга хэмжээнүүдэд гадаадын бизнесмений хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг оролцуулсан олон хэлбэрийн аж ахуйн нэгжийн хөгжилд бизнесийн аятай боломж хангаж өгсөн юм гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\