![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
18-ны өдөр Америк орж айлчлах гэж байгаа Хятад улсын дарга Хү Жинь тао 17-ны өдөр хэлэхдээ, Хятад Америк хоёр орон хамтран ажиллавал харилцан ашигтай, тэмцэлдвэл хоёулаа хохирно. Хоёр тал хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхлыг бодолцож, дэлхийн энх тайван болон хөгжлийн их талаас гардаж, харш саадыг арилган, өрсөлдөөн сорилтыг арилгаж, хамтаар урагшлан, харилцаагаа тасралтгүй хөгжүүлэх ёстой гэжээ.
Мөн өдөр Хятад улсын дарга Хү Жинь тао Америкийн "Вол стрит" сонин болон "Вашингтон пост" сонинд бичгээр ярилцлага өгөх үед хэлэхдээ, Хятад Америк хоёр орны хооронд зөрчил маргаан болон эмзэг асуудлууд оршиж байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Хоёр тал харилцаагаа тасралтгүй хөгжүүлэх их чиглэлийг бат эзэмшиж, харилцаа болон итгэлцлээ нэмэгдүүлэн, адил талаа нэгтгэн, адил бус талаа нөөцөлж, зөрчил маргаан болон эмзэг асуудлуудыг зүй зохистой зохицуулж, Хятад Америк хоёр орны харилцааг урт хугацаанд тасралтгүй тогтвортой хөгжүүлэх ёстой гэжээ.
Хятад улсын дарга Хү Жинь тао онцолж хэлэхдээ, хоёр орон яриа хэлэлцээгээ эрчимжүүлэн, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэх нь хамгийн чухал юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |