![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр хэлэхдээ: Хятад улс эдийн засгийн нийт хэмжээ болон худалдааны нийт хэмжээгээрээ дэлхийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулав. Хятадын юань дэлхийн эдийн засгийн хөгжилд зохих үүрэг гүйцэтгэв. Гэвч юанийг олон улсын хэмжээнд хэрэглэхэд нэлээд урт хугацаа шаардагдана гэжээ.
Хү Жиньтао мөн өдөр Америкийн " уолл-Стрит сонин" болон "Вашингтон пост сонин"-ны бичгээр хийсэн нэгдсэн сурвалжлагыг хүлээж авах үед хэлэхдээ: олон улсын банк санхүүгийн хямралыг аргацаахаар Хятад улс хил дамнасан худалдаа болон хөрөнгө оруулалтыг юаниар тооцоо хийх туршилт зэргийг хийж байгаа нь худалдааг ахиулж, өрөнгө оруулалтад дөхөм үзүүлэх зорилготой юм. Хил дамнаж юаниар тооцоо хийх цар хэмжээ түргэн нэмэгдсэн нь эдгээр арга хэмжээ зах зээлийн шаардлагад зохицож байгааг харуулж байна гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ: Америк доллар бол олон улсын гол нөөц валют юм. Дэлхийн маш олон бараа арилжаа, хөрөнгө оруулалт, санк санхүүгийн захын арилжаанд бүр америк долларыг хэрэглэж байна. Иймээс Америкийн валютын бодлого дэлхийн урсгалт чанар болон хөрөнгийн урсгалд чухал нөлөө үзүүлэх болохоор америк долларын урсгалт чанарын зохистой тогтворт байдлыг хэвээр байлгах ёстой гэжээ. /Баясгалан орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |