• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ цаг үеийн Хятад Америкийн харилцааг түлхэн ахиулахад маш чухал ач холбогдолтой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-17 09:32:37

            Хятадаас Америкт суугаа Элчин сайдын яамны сайд Жан Еэсүй 15-ны өдөр Вашингтонд Хятадаас Америкт суурин суугаа хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагчдыг хүлээн авах үед хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн удалгүй Америкт хийх гэж байгаа төрийн айлчлал бол Хятад Америкийн харилцааны том чухал дипломат үйл ажиллагаа болох бөгөөд гүн гүнзгий ач холбогдолтой юм гэжээ.

           Тэрээр хэлэхдээ, ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар дарга Хү Жиньтао 1-р сарын 18-наас 21-ний өдрүүдэд Америкт төрийн айлчлал хийх гэж байна. Энэ жил бол Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, мөн 21-р зууны хоёрдугаар арван жилийн эхлэлт болох юм. Өнөө Хятад Америкийн харилцаа нэгэн чухал үе шатанд байна. Хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа нааштай ахицад хүрсэн боловч бас зарим шинэ өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн Америкт хийж байгаа төрийн айлчлал нь Хятад Америкийн харилцааг түлхэн ахиулахад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

           Тэрээр хэлэхдээ, Хятад Америк дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой байж, маш их хөгжсөн байна. Өнөө Хятад Америкийн харилцаа нь бүх дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг болжээ. Хоёр орны яриа хэлэлцээ нягт, эдийн засаг худалдааны харилцаа эрчимтэй, хүмүүсийн харилцаа холбоо, хамтын ажиллагааны салбар өргөжиж байна. Хоёр орны хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс их, яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны гол чухал зүйл болсон байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе