|
|
||
Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ \CIBN\ -г Хятадын Олон Улсын Радио 1-р сарын 18-ны өдөр Бээжинд байгуулах болно. ХОУР-гийн дэд ерөнхий редактор Ма Вэйгүн саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, CIBN-ийн байгуулагдах нь Хятадын Олон Улсын Радио олон улсын ерөнхийлсөн хэвлэл мэдээллийн групп болох тийш алхам хийхийг харуулах болно. Бид CIBN-ийг Хятадын эрхэлж байгаа дэлхийд нэр нөлөөтэй олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон хөгжүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллана гэжээ.
Ма Вэйгүн хэлэхдээ, CIBN бол Хятадын анхны олон хэлний, бүх төрлийн хэвлэлийн ажил эрхлэх олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох юм. Тэр нь ганц нэг төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилгүй, ХОУР-ийн хийж бүхий л хэвлэл мэдээллийн ажлыг хамарсан байна.
Үүнд Хятадынх байх төдийгүй, олон улсынх ч байна. Радио болон телевизтэй байна. Тэр нь Хятадад төв байртай бөгөөд олон улсын, дэлхийн радио телевизийн хэвлэлийн хэрэгсэл болно. Тэр нь мэдээллийн шинэ тулгар хөгжиж байгаа салбар дахь радио телевизийн байгууллага болно. Өнгөрсөнд ийм байгууллага байгаагүй юм. Тэр нь уламжлалт радио телевиз саланги байдаг ба хэвлэл мэдээллийн уламжлалт заагийг давж, шинэ тулгар хөгжиж байгаа мэдээллийн хэлбэрээр гол тавцангаа болгож, шинэ тулгар хөгжиж байгаа мэдээллийн хэрэгслээр гол болгосон хэвлэл мэдээллийн байгууллага болох юм гэжээ.
1941 онд байгуулагдсан ХОУР бол нэгэнт 70 жилийн түүхтэй болсон гадаад ухуулгын үндсний зэрэглэлийн байгууллага юм. Сүүлийн жилүүдэд, олон улсын хэвлэл мэдээллийн ширүүн өрсөлдөөн болон Хятадын олон улсын байр суурь дээшлэхийг дагалдан, ХОУР ч орчин үеийн ерөнхийлсөн шинэ хэлбэрийн олон улсын тэргүүний хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох зорилт дэвшүүлж, Хятадын ард түмэн болон дэлхийн ард түмний ойлголцол, найрамдлыг батжуулах талаар нэн их үүрэг гүйцэтгэхээр чармайн ажиллаж байна. ХОУР нэгэнт радио, сонин хэвлэл, интернетийн сүлжээ, хөдөлгөөнт холбооны терминал болон видео үйлчлилгээ зэргийг багтаасан таван төрлийн гол ажил хөгжүүлж байна. ХОУР 61 төрлийн хэлээр нэвтрүүлэг хийж, дэлхий дээр хамгийн олон төрлийн хэлээр нэвтрүүлэг хийж байгаа хэвлэлийн хэрэгсэл болжээ. Эдгээр нь ХОУР-гийн ерөнхийлсөн хэвлэлийн групп байгуулахад үндэс тавьж өгсөн байна. CIBN яг энэхүү нөхцөлд байгуулагдах гэж байгаа юм.
Ма Вэйгүн CIBN-ны ажил төрлийг танилцуулж хэлэхдээ, CIBN шинэ тулгар хөгжиж байгаа мэдээллийн хэрэгслийн салбар дахь радио телевизийн байгууллага болохын хувьд, одоо гурван гол сувагтай ажиллах болно. Нэг нь радио, хоёр дахь нь интернетийн сүлжээ, уламжлалт интернетийн сүлжээгээр гол болгосон суваг. Бас нэг нь интернет телевиз, T&D болно. Энэ нь бидний ирээдүйн хөгжлийн гол чиг болно. CIBN энэ гурван сувагт түшиглэн хөгжиж, бидний бодит хүч болох болно гэжээ.
CIBN байгуулагдах нь хэвлэлийн хэрэгслийн зүй тогтлын хөгжлийн шаардлагад нийцсэн байна гэж Ма Вэйгүн үзэж, дэлхийн хэмжээнээс үзэхэд хэвлэлийн хэрэгслийн хөгжил шинэ хэвлэлийн хэрэгслийн дижиталын цаг эрин хүрч ирэхийг дагалдан, мэдээллийн техникийн өөрчлөлт болж, уламжлалт хэвлэлийн хэрэгсэлд нөлөөлсөн байна. Хүмүүс энэхүү мэдээллийн хэрэгслийн өөрчлөлт дунд өөрийн байр сууриа олж, өөрийн орон зайгаа хайж эхэлсэн байна гэжээ.
Хятадын ерөнхийлсөн хүчин болон олон улсын статус дээшлэхийг дагалдан, Хятад улс болон дэлхийн солилцоо өдөр ирэх тусмаа нэмэгдэж, Хятад улс дэлхий дахинд Хятадын тухай зөв оновчтой мэдээлэл хангах олон улсын брэндтэй хэвлэлийн хэрэгслийг шаардах болсон байна. CIBN энэ үед байгуулагдах нь Хятадын гадаад ухуулгыг эрчимжүүлэх бодит шаардлагад нийцэж байгаа юм гэж Ма Вэйгүн үзжээ.
CIBN байгуулагдсанаар бэлгэдэл болгож, ХОУР шинэ хэвлэлийн хэрэгсэл рүү хөгжиж, уламжлалт хэвлэлийн хэрэгсэл болон шинэ тулгар хөгжиж байгаа хэвлэлийн хэрэгслийг уялдуулсан шинэ эрин үед орсныг харуулж байна. Дэлхийд нөлөөтэй олон улсын брэндтэй хэвлэлийн хэрэгсэл болоход урт удаан хугацаа шаардагдах юм. CIBN байгуулагдах нь эхлэл төдий юм гэж Ма Вэйгүн үзжээ.
"Энэхүү байгуулалт нь нэг л цагийн ажил биш , харин урт хугацааны хүчин чармайлт шаардагдана. 1-р сарын 18-ны өдөр бид ёслолын арга хэмжээ зохиож, CIBN байгуулагдсаныг зарлах болно, гэвч энэ нь бид энэ өдрөөс эхэлж дэлхийн нэрт брэнд боллоо гэсэн явдал биш, энэ нь зөвхөн нэг зүйлийн ухуулага байж, бид энэ өдрөөс эхэлж CIBN ажиллуулж эхэлсэн гэдгийг хүмүүст мэдэгдэж байгаа хэрэг юм. Ингээд хүмүүс CIBN нь ирээдүйд маш их нөлөө бүхий олон улсын хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг олж таних болно" гэжээ.\Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |