![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Сүүлийн жилүүдэд, Хятад Америкийн эдийн засаг худалдаа тасралтгүй хөгжиж, харилцан хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж ирсэн байна. 2011 оны эхээр, Женерал, Форд зэрэг аж үйлдвэрийг багтаасан Америкийн олон нэрт компани Хятадад хөрөнгө оруулах эрч хүчээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Хятад улс нь Америкийн олон аж ахуйн нэгжийн ашиг олох төв болж байгааг тоо бүртгэлд харуулав.
Хятадын Худалдааны яамны бүртгэлээс үзвэл, 2010 оны эцсийн байдлаар Америкийн Хятадад хөрөнгө оруулсан төсөл 59 мянга гаруйд хүрч, бодитой хөрөнгө оруулалт 65 тэрбум 220 сая ам. долларт хүрсэн юм байна. Хятад Америкийн Худалдааны холбооны нийтэлсэн судалгааны тайлангаас үзвэл, 2009 онд Америкийн Хятад дахь 71 хувийн аж ахуйн нэгж ашиг орлоготой ажиллаж, судалгаанд хамрагдсан 46 хувийн аж ахуйн нэгжийн Хятадын зах зээлээс олсон ашиг орлого нь дэлхийн хэмжээснээс олсон ашиг орлогоос нь өндөр байгаа юм байна.
Хятадын Худалдааны яамны хариуцлагатан саяхан тэмдэглэхдээ: эдүгээ Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хандлага сайн байна. Хятадын засгийн газар Америкийн аж ахуйн нэгжийн Хятадад хөрөнгө оруулахыг цаашид ахиулах болно. Гадаадад нээлттэй байлгахаа цаашид гүнзгийрүүлж, өөрчлөлт хийж, шинийг нээх хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлчилгээг дөхөм төд болгож, Америкийг оролцуулсан олон орны аж ахуйн нэгжид нэн сайн , нэн нээлттэй хөрөнгө оруулах орчин бий болгож өгөх болно гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |