• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтаогийн айлчлал нь Хятад болон Америкийн шинэ цаг эриний харилцааг ахиулахад чухал ач холбогдолтой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-17 10:40:09

        Хятад улсын дарга Хү Жиньтао 18-наас 21-ний өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа үеэр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас АНУ-д суугаа элчин сайд Жан Е-сүй 15-ны өдөр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал нь Хятад, Америкийн шинэ цаг эриний харилцааг ахиулах томоохон дипломат үйл ажиллагаа байж, чухал их ач холбогдолтой юм гэжээ.

        Жан Е-сүй хэлэхдээ, энэ онд Хятад, Америк дипломат харилцаагаа сэргээсний 40 жилийн ой, мөн 21-р зууны 2 дахь арван жилийн эхний он тохиож байна, өнөөгийн Хятад, Америкийн харилцаа нь өмнөхөө залгамжлан шинээр хөгжих чухал цаг үедээ байгаа. Дарга Хү Жиньтао энэ үеэр Америкт айлчилж байгаа нь хоёр орны шинэ цаг эриний харилцааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ:

        "Өнөө, Хятад, Америкийн харилцаа нь чухал цаг үедээ байж, хоёр талын харилцаа нь ихээхэн хөгжсөн байна, гэвч мөн л нэлээд олон өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Дарга Хү Жинтао энэ үеэр Америкт төрийн айлчлал хийж байгаа нь шинэ цаг эриний Хятад, Америкийн харилцааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

        Жан Е-сүй үүнээс өмнө хэлэхдээ, өнөөгийн Хятад, Америкийн харилцаанд дөрвөн зүйлийн онцлог илэрч байна. Тухайлбал, нэгдүгээрт, хоёр орон хоорондын яриа хэлцэл болон зөвшилцөл маш нягт болсон байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд, Дарга Хү Жиньтао болон ерөнхийлөгч Барак Обама нар 7 удаа уулзсан бөгөөд үргэлж утсаар ярьсан байна. Хоёр орон хооронд бас яриа хэлцэл болон зөвшилцлийн 60 гаруй механизм ажиллуулж, үүнд хамгийн чухал нь гэвэл даруй Хятад, Америкийн стратеги болон эдийн засгийн яриа хэлцлийн механизм болох юм. Хоёрдугаарт, хоёр орны эдийн засаг, худалдааны хэлхээ холбоо ихээхэн эрчимжсэн байна. Өнөө, Хятад, Америк нь харилцан нэг нэгнийхээ худалдааны 2-р том түнш нь болж, өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ нь 385 тэрбум 300 сая ам. долларт хүрч, дипломат харилцаа эхэлж тогтоох үеийнхээс 161 дахин их болсон байна. Гуравдугаарт, хоёр орны хүмүүсийн харилцаа, солилцоо өдөр ирэх тусмаа олширсон байна. Өнөө хоёр орон хооронд нааш цааш зорчиж байгаа хүний тоо 3 саяд хүрч, долоо хоног тутамд зорчигч тээврийн 110 гаруй онгоц номхон далай дээгүүр хоёр орны хооронд нисэж байна. Өнөө, Хятадын 120 мянган оюутан Америкт сурч, Америкийн 20 мянга гаруй оюутан Хятадад сурч байна. Дөрөвдүгээрт, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлсэн байна. Хоёр талаараа олон салбарт иж бүрэн солилцоо болон хамтын ажиллагаа өрнүүлж байгаагаар барахгүй, бас олон улсын болон бүс нутгийн их олон асуудлаар үр ашигтай зөвшилцөл болон зохицуулалт хийж байгаа юм. Хэдийгээр хоёр орон хэсэг асуудлаар зөрчил маргаантай байдаг ч хамгийн гол нь хоёр талаараа анхаарал хандуулж байгаа гол чухал ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж харгалзаж, эрх тэгш яриа хэлцэл болон зөвшилцлөөр дамжин асуудлыг зохицуулахыг эрс баримтлах явдал болно. Ерөнхий байдлаас нь харахад, Хятад, Америкийн хамтын ашиг сонирхол нь зөрчил маргаанаасаа илүүтэй байж, яриа хэлцэл болон хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны гол урсгал болж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

  "Миний үзэж байгаагаар, Хятад, Америкийн харилцаа нь нэгэнт өнөөгийн олон улс дахь хамгийн чухал хоёр талын харилцааны нэг болж, хоёр орон их цар хүрээнд хамтын ашиг сонирхолтой байгаа. Бид шинэ цаг эриний гарааг авч байна, тийм болохоор шинэ зогсцоос Хятад, Америкийн харилцаанд хандах ёстой. Хятад, Америкийн харилцаа нь харилцан өрсөлдөн, нэгнийгээ хохироож өөртөө ашиг хүртэх харилцаа биш, хоёр тал хамтаар чармайж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа эрчимжүүлдэг л юм бол, хамтаар ялахыг биелүүлэх болно" гэжээ.

        Жан Е-сүй хэлэхдээ, Хятад, Америк хоёр талаараа дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалд бүгд ихээхэн анхаарал хандуулж, хянуур бэлтгэл хийж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлттайгаар түүний энэхүү айлчлал бүрэн дүүрэн амжилттай болж, Хятад, Америкийн олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлж, хоёр ард түмний ойлголцол болон нөхөрлөлийг зузаатган, шинэ цар эриний Хятад, Америкийн нааштай хамтран ажилласан тал бүрийн харилцааг эрчтэй ахиулна гэдэгт итгэж найдаж байна гэлээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе