![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын албаны талын хэвлэлийн хэрэгсэл болох "Рэнь Минь Ри Бао" сонин 17-ны өдөр өгүүлэл нийтэлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ирээдүйн хөгжил саруул уужим байна, стратегийн өндөрлөг болон алс хэтийн харцаас энэхүү харилцааг урагшлуулан хөгжүүлбэл сая хоёр орон тэрчлэн дэлхийн ард түмэнд аз буян хүртээхэд хүчин зүтгэл оруулж чадах болно гэжээ.
Тус өгүүлэлд заахдаа, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь хоёр талд цөм маш их ач тус хүртээж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтаар ялах харилцааг хөгжүүлэх нь хоёр орон болон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд хоёр орны харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд чухал үндэс суурь ба хөдөлгүүр болох болно гэжээ.
Өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, ирэх таван жилд, Хятад улс хөрөнгө оруулалтын нэн их эрэлт хэрэгцээ болон хэрэглээний эрэлт хэрэгцээг үүдэх болно. 2020 он гэхэд Хятад улс нь дэлхийн хамгийн том дотоод хэрэглээний зах зээлтэй орон болж мэднэ. Энэ нь Америкийн үйлдвэр худалдааны салбарт авч хэлбэл, зах зээлийн нэн их боломж тохиол, хөгжлийн нэн их орон зай бий болж байгааг харуулж байна гэжээ.
Өгүүлэлд цохон тэмдэглэхдээ, өнөө Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа гүнзгийрэн хөгжих гол чухал цаг үедээ байгаа. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны нааштай хөгжсөн харилцаа нь хоёр орны эдийн засгийн тогтвортой нэмэгдэл болон дэлхийн эдийн засгийн сэргэлтэд цөм ашигтай юм гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |