![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр хэлэхдээ, Хятадын тал зургаан талт хэлэлцээний үйл явцыг идэвхтэй санаачлан ахиулж байна, талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох ба уг бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг харгалзаж, нааштай арга хэмжээ авч зургаан талт хэлэлцээг дахин сэргээхэд нөхцөл боломж бүрдүүлэхийг хүсэж байна гэжээ.
Дарга Хү Жиньтао мөн өдөр Америкийн "Уолл-Стрит журнал" сонин болон "Вашингтон пост" сонины хамтарсан сурвалжилгад ярилцлага өгөх үед тэмдэглэхдээ, Солонгосын хойгийн хөрш ба хоёр Солонгосын хамтын найз болсны хувьд, өмнөд, умард хоёр талаараа яриа хэлцэл болон зөвшилцлөөр дамжин харилцаагаа сайжруулж, эвсэж хамтран ажиллаж, эцсийн бүлэгт бие даасан, энх тайван нэгдлийг биелүүлэхийг Хятадын тал хүсэж дэмжсээр ирсэн юм гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, саяхан Солонгосын хойгийн байдал ихээхэн хурцадмал болж өнгөрсөн. Хятадын тал холбогдох талуудтай зөвшилцөл болон зохицуулалтаа хэвээр байлган, байдлыг намдааж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахаар цуцалтгүй чармайсан юм. Хоёр Солонгос тэвчээртэй байж, байдлыг хурцдуулж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг эвдэх ямар ч үйл ажиллагаа хийхгүй байхыг Хятадын тал шаардаж байгаагийн зэрэгцээ, боломж тохиолыг ашиглан, харилцан санал бодлоо идэвхтэй солилцон, зургаан талт хэлэлцээг эртхэн сэргээхээр чармайхыг мөн холбогдох талуудад хүсэж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, талууд харилцан хүндэтгэж, голчоор зөвшилцөн, зургаан талт хэлэлцээгээр дамжин "9-р сарын 19-ний хамтын мэдэгдэл"-ийг тал бүрээр тэнцвэртэй хэрэгжүүлбэл Солонгосын хойгийн цөмийн асуудлыг нааштай шийдвэрлэж, Солонгосын хойг болон зүүн хойд Азийн өнө батын энх тайвныг ахиулах болно гэдгийг бат итгэж байна гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |