• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ албан ёсоор байгуулагдав

CRI       (GMT+08:00) 2011-01-18 21:42:15

ХОУР-ын дарга Ван Гэннянь ёслол дээр үг хэлж байгаа нь

      Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ (CIBN)болон Гүөгуан дэлхийн хэвлэл мэдээллийн компани байгуулагдах ёслол 18-ны өдөр Бээжинд болоо. 70 жилийн хөгжлийн түүхтэй ХОУР нь шинэ хэвлэл мэдээллийн салбарт бүх талаар орсныг энэ нь харуулж байгаа юм.

ХОУР-ын дарга Ван Гэнняньнаас ярилцлага авч байгаа нь

      Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ван Гүөчин үндэсний радио кино телевизийн ерөнхий газрын орлогч дарга Тянь Жинь, хэвлэл мэдээллийн салбар, IT-ын салбар, гадаад орнуудаас Хятадад суугаа элчин сайдын яамны дипломат албаны хүмүүс зэрэг хэдэн зуун зочин энэ ёслолд оролцов.

Гүөгуан дэлхийн хэвлэл мэдээллийн компани байгуулагдах ёслол

Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ (CIBN) байгуулагдах ёслол

      ХОУР-ын дарга Ван Гэннянь ёслол дээр үг хэлж, ХОУРТС нь интернет сүлжээ, хөдөлгөөнт холбоо зэрэг өдөр ирэх тутам хөгжиж байгаа орчин үеийн шинэ техникт түшиглэн, олон төрлийн хэл, олон төрлийн хэлбэр, олон зам сувгаар дэлхий дахинд хандан нэвтрүүлэг хийх болно гэж тэмдэглэжээ.

Гүөгуан дэлхийн хэвлэл мэдээллийн компани зөвллийн дарга

Гүөгуан дэлхийн хэвлэл мэдээллийн компани захиралаас ярилцлага авч байгаа нь

      Хятадын олон улсын радио телевизийн сүлжээ буюу дөхөмчилээд CIBN бол Хятад улсдаа олон хэлний давуу талтай, хэвлэл мэдээллийн олон талын үйлчилгээг бүрдүүлсэн олон улсын чанартай анхны мэдээллийн хэрэгсэл байж, ямарваа ганц төрлийн мэдээллийн хэрэгслээс ондоо бөгөөд Хятадын олон улсын радиогийн бүх ажил төрлийг хамарч байна. Иймээс CIBN сүлжээ нь хэрэглэгчдийн хувьд шинэ соргог байх нь дамжиггүй.

Хорватаас Хятадад суугаа элчин сайдаас ярилцлага авч байгаа нь

      Хятадын олон улсын радиогийн дэд редактор Ма Вэйгүн үзэж байгаагаар, CIBN буй болсон нь мэдээллийн хэрэгслийн хөгжлийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалжээ.

Хүндэт зочидын хамтын зураг

      Эзэгнэх арга хэлбэрийг шинэчилж, CIBN-ны ажиллах чадварыг дээшлүүлэх үүднээс Олон улсын радиогийн Дэлхийн хэвлэл мэдээллийн компани ч байгуулагдаж, тус компани нь CIBN-г эзэгнэх, эзэгнэх ба санхүүжүүлэх гол ажил үүргийг гүйцэтгэнэ. Олон улсын радиогийн глобал мэдээллийн хувьцаат компани нь CIBN сүлжээний ажил үйлсийн хөгжилд гол тулгуур хүчин болох юм гэж дарга Ван Гэннянь хэлсэн байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе