![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао АНУ-д төрийн айлчлал хийхээр 18-ны үдээс хойно Бээжингээс мордлоо. Сүүлийн жилүүдэд Хятадын дээд удирдагчдын гадаадад айлчилсан хөтөлбөрүүдтэй адилгүй нь энэ удаа шинэ он гарангуут Хятадын дээд удирдагч анх харь оронд айлчлахдаа дэлхийн хамгийн том хөгжсөн орныг сонгосон байна. Гадаад харилцааны энэхүү уян хатан санаачилгат байр суурь болон түүнээс буй болох дараачийн үр дүнд хүмүүс маш их хүсэл найдлага тавьж хүлээж байна.
Хятадын Гадаад Хэргийн Яамны саяхан нийтэлсэн айлчлалын хөтөлбөрт тэмдэглэснээр, дарга Хү Жиньтао 18-наас 21-ний өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийж, Вашингтон болон Чикаго хоёр хотод зочилно. Вашингтонд болох төрийн олон чухал ажиллагаа нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа юм. Ерөнхийлөгч Барак Обама 2009 оны 11-р сард БНХАУ-д айлчилсны дараа, дарга Хү Жиньтао АНУ-д хийх энэ айлчлал нь Хятад, Америк хоёр орон хооорондын төрийн тэргүүний зэрэглэлийн 14 сар болоогүй хугацаан дахь харилцан айлчлал болох юм. Хоёр том гүрний хувьд, ялангуяа Хятад, Америк хоёр оронд харилцан зохиогдож буй иймэрхүү дипломат ажиллагаа нь хүмүүсийн анхаарлыг тун их татаж байна.
Ерөнхийлөгч Барак Обама засаг барьсан хоёр жилийн хугацаандаа их олон орны удирдагчдыг хүлээн авч уулзаж байсан боловч, зөвхөн Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Шингх 2009 оны 11-р сард, Мексикийн ерөнхийлөгч Калдерон 2010 оны 5-р сард тус тус АНУ-д төрийн айлчлал хийсэн юм. Дипломат ёслолын хамгийн дээд хүндэтгэлээр дарга Хү Жиньтаог зочлох бөгөөд айлчлалын үеэр өргөн их угтах ёслол, ёслолын буудлага, уулзалт хэлэлцээ болон албан ёсны угталгын төрийн дайллага зэрэг арга хэмжээнүүдийг зохионо гэж АНУ-ын талынхан илэрхийлжээ.
Сүр жавхаатай нижгэр байдалд болох Хү Жиньтао болон Барак Обамагийн уулзалт, Хү Жиньтао болон АНУ-ын шинэ сонгуулийн конгрессын дээд зэрэглэлийн гишүүдийн уулзалт, Хү Жиньтао болон АНУ-ын олон салбарын хүмүүсийн уулзалт яриа зэрэг нь олон онцлог чухал тал болох юм. Чикаго энэ удаа дарга Хү Жиньтаогийн яаралтай айлчлалын нэг газар болсон нь түүний онцлог байдалтай холбоотой. Чикаго бол АНУ-ын гуравдугаар том хот мөртөө АНУ-ын зүүн баруун чиглэлийн тангис хуурай агаарын зам харилцаа, тээврийн төв байгаа юм. Тэнд АНУ-ын аж үйлдвэрийн эх үүсвэр болсон өнөөгийн "Америкийн цахиурын тал" хэмээн алдаршсан, Хятад хүмүүсийн сайн мэддэг Моторола 1928 онд Чикаго хотод байгуулагдсан байна.
2010 оны Торонтогийн дээд уулзалт дээр, ерөнхийлөгч Барак Обама дарга Хү Жиньтаогийн АНУ-д айлчлахыг урьсан юм. Гадаадынхан дарга Хү Жиньтаогийн энэ айлчлалд маш их анхаарал хандуулж байна. Өөрчлөлттэй ертөнц, өөрчлөлттэй өөрийн орны хувьд, Хятад, Америк хоёр орон шинэ үеийн хоёр оронд цаашдын хөгжлийн чиглэлийг хэрхэн тогтоох вэ? Хоёр тал хэрхэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх вэ? Олон талт салбар дахь өрсөлдөөн сорилтыг хэрхэн зохицуулах вэ? Хятад, Америкийн харилцааны стратегийн давхаргын санал солилцоо нь дарга Хү Жиньтаогийн хамгийн их анхаарал татаж байгаа тал юм. Хятад, Америкийн харилцаа нь хамгийн чухал хоёр талын харилцаа юм гэдэг нь хүмүүсийн нийтлэг ойлголт юм. Энэ нь хоёр талд төдийгүй, дэлхий нийтийн хэмжээнд нөлөөтэй зүйл юм.
Үүнээс гадна, энэ айлчлалаар хүрэх бодитой хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн талаар ч хүмүүс маш их хүсэл найдлага тавьж байгаа юм.
Дарга Хү Жиньтаогийн айлчлалаас өмнөхөн, Вашингтон болон Бээжингийн хооронд олон удаа харилцаж, хоёр орны засгийн газрын дээд албаны хүмүүс байр сууриа илэрхийлцгээж, хоёр орны эрдэмтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч халуун хөгжөөнтэй мэдээлж, айлчлалд аятай сайхан орчин бүрдүүлэн өгч, хүсэл найдлагаа илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |