![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар, БНХАУ-ын дарга Хү Жиньтао АНУ-д төрийн айлчлал хийхээр 18-ны үдээс хойно Бээжингээс мордлоо.
Хятадын Гадаад Хэргийн Яамны таницуулснаас үзвэл, 4 хоног болох энэ удаагийн төрийн айлчлалын үеэр, дарга Хү Жиньтао юуны өмнө Вашингтон хотноо айлчилна. Хятад, Америкийн төрийн тэргүүн нар хоёр орны харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар хэлэлцээ хийх болно. Дарга Хү Жиньтао бас АНУ-ын конгрессын хэсэг чухал гишүүдтэй уулзах бөгөөд АНУ-ын олон салбарын хүмүүстэй өргөнөөр уулзаж ярилцана. Түүний дараа, дарга Хү Жиньтао Чикаго хот орж айлчилна.
Энэ онд Хятад, Америкийн дипломат харилцааны том хаалгыг дахиж нээсний 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд 21-р зууны хоёр дахь арван жилийн эхлэл юм. Хятад, Америк хоёр тал энэ айлчлалд маш их хүсэл найдлага тавьж байна. Өргөн их угтах ёслол, хүндэтгэлийн буудлага, хэлэлцээ уулзалт болон албан ёсны угтлагын төрийн дайллага зэрэг дипломат ёслолын хамгийн дээд зэрэглэлийн хүндэтгэлээр дарга Хү Жиньтаог зочилно гэж АНУ-ын тал илрхийлжээ. \О.Дарамбазар орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |