• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ байгуулагдлаа

CRI       (GMT+08:00) 2011-01-18 18:19:46

      Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ \CIBN\ -г байгуулах болон Гөү Гуан олон улсын хэвлэл мэдээлэлийн компани байгуулагдах ёслол 1-р сарын 18-ны өдөр Бээжинд боллоо. Энэ нь 70 жилийн түүхтэй Хятадын Олон Улсын Радио шинэ хэвлэл мэдээллийн салбарт тал бүрээр ахисныг бэлгэдэж байна.

     Төрийн зөвлөлийн хэвлэлийн албын орлогч дарга Ван Гөүчин, Хятадын Радио Телевиз Киноны хэрэг эрхэлсэн үндэсний газрын орлогч дарга Тянь Жинь тэрчлэн хэвлэл мэдээллийн салбар, IT салбар, гадаадаас Хятадад суугаа элчин сайдын яамны албаны хүмүүс зэрэг 100 гаруй зочид уг ёслолд оролцсон байна.

     ХОУР-гийн дарга Ван Гэннянь ёслол дээр хэлэхдээ, CIBN бол шинэ хэвлэл мэдээллийн салбар дахь Хятадын үндэсний радио телевизийн байгууламж болно. Тэр нь интернетийн сүлжээгээр үндэс болгон хөдөлгөөнт холбоо зэрэг орчин үеийн дээд шинэ техникийг ашиглан олон төрлийн хэл, олон хэлбэр, олон хэрэглэгчтэй даян дэлхийд хандсан хэвлэл мэдээллийн байгууламж болно гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, CIBN байгуулагдсан нь ХОУР орчин үеийн ерөнхийлсөн, шинэ хэлбэрийн олон улсын хэвлэлийн хэрэгсэл болж, олон улсад мэдээлэл дамжуулах чадавхаа эрчимжүүлж байгаа баярлууштай амжилт болох юм. Ирээдүйн таван жилд CIBN мэдээлэл дамжуулах олон хэл, чадварлаг хүмүүс, хэвлэлийн эх сурвалждаа түшиглэн дэлхийд нөлөөлөх хүчтэй олон улсын тэргүүний хэвлэлийн хэрэгсэл болох болно гэжээ.

  

     Эх сурвалжаас үзвэл, CIBN Хятадын байр суурь, дэлхийн харааснаас, хүн төрөлхтний ухаалгаар сурталчлах ухагдахуун болгож, ХОУР-гийн 60 төрлийн хэлний чадварлаг хүмүүсийг ашиглан видео нэвтрүүлэг, радио нэвтрүүлгийн эх баялгийг хамтаар ашиглаж, олон хэлний онцлогоо бадруулан интернетийн сүлжээний телевиз, гар утасны телевиз, мультимедиан хөдөлгөөнт радио зэрэг төрөл бүрийн шинэ хэвлэл мэдээллийн ажил төрлийг хөгжүүлэх болно. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе