• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иргэд хоорондын солилцоо эрчимтэй хөгжиж байна [видео]

CRI       (GMT+08:00) 2011-01-18 18:24:14

      18-ны өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт хийх төрийн айлчлалаа эхлүүлж, дээд давхрагын харилцан айлчлал нь Хятад Америк хоёр орны хөгжил болон хамтын ажиллагааг цаашид ахиулсан байна. үүний зэрэгцээ Хятад Америкийн иргэд хоорондын солилцооны давхрага болон салбар тасралтгүй өргөжин гүнзгийрэв.

      Шинэ зуун эхэлснээс хойш Хятад Америк хоёр орны удирдагч боловсролын салбарын солилцоо хийгээд хамтын ажиллагааг маш чухалчлав. 2011 оны 1-р сард Хятадын 120 мянган иргэн Америкт очин суралцаж, Америкаас Хятадад суралцаж байгаа оюутнуудын тоо 20 мянга гаруйд хүрчээ. Ази номхон далайн бүс нутгийн орнуудад хүрч ажил хайж байгаа Хятад Америк хоёр орны оршин суугчид ч улам нэмэгдсээр байна.

      Yүний зэрэгцээ, Хятад Америк хоёр талын соёлын солилцоо ч тасралтгүй гүнзгийрч байна. Хятад Америкийн соёлын солилцоо нь дорно өрнийн соёлын солилцооны гол талыг харуулав гэж шинжээчид үзсэн байна. Хятадын Хуан Пүжян мөрний эрэг дээрх Шанхайн дэлхийн яармагийн Америкийн ордон болон мөн Америкийн Калифорния их сургуулийн Беркелеи салбар сургуульд болсон соёлын солилцооны хамтын ажиллагааны үр дүнг оролцогчид өндрөөр үнэлсэн байна.

      Хятад Америкийн иргэд хоорондын харилцан ойлголцол болон солилцоо нь хоёр орны харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус сард Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт төрийн айлчлал хийж байгаа нь шинэ эрин дэх хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг улам ахиулах болно. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе