![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
1972 оны 2-р сарын 21-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жөү Эньлайгийн урилгаар Бээжинд ирж Хятад улсад долоо хоног айлчлав. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Хятадад айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болсны хувьд Никсоны айлчлал Хятад Америкийн 20 гаруй жил сөрөг байр суурьтай байсан байдлыг эцэслэж, хоёр орны харилцаа хэвийн замаар замнасныг бэлгэдэж байна.
1979 оны 1-р сарын 1-ны өдөр Хятад Америк хоёр орон дипломат харилцаа тогтоожээ. Мөн оны 1-р сарын 28-наас 2-р сарын 5-ны өдөр болтол Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дэн Сяопин АНУ-ын ерөнхийлөгч Картерийн урилгаар АНУ-д айлчилжээ. Үүний дараа Хятад Америкийн харилцаа түргэн хөгжлийн замд орж, хоёр орны удирдагч нар олон удаа харилцан айлчилж, мөн олон улсын чухал тавцан дээр хоёр талын уулзалтууд хийсэн юм. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |