• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Америк боломж тохиолыг ашиглан эдийн засаг, худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-19 16:16:44

      Хятад улсын дарга Хү Жиньтао АНУ-д төрийн айлчлал хийж байгаа үеэр, хоёр орон эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа хэрхэн нэмэгдүүлэн, харилцан ашиг хүртэх нь хоёр орны төрийн тэргүүн нарын энэ уулзалтаар авч хэлэлцэх гол нэгэн сэдэв байгаа юм. Хятад, Америкийн олон салбарынхан уг асуудлыг халуунаар авч хэлэлцэн, хоёр орон дарга Хү Жиньтаогийн АНУ-д хийж буй энэ айлчлалаар боломж тохиолыг ашиглан хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх ёстой гэж үзэж байна.

       Өнөө, Хятад, Америк хоёр тал харилцан худалдааны хоёрдугаар том түнш болж байна. 2010 онд Хятад, Америкийн худалдаа 380 гаруй тэрбум ам.долларт хүрч, Америкаас Хятадад экспортоор гаргасан барааны хэмжээ 2009 оныхоос 34 хувиар өсөн нэмэгдсэн байна. энэ нэмэгдлийн хурд нь Америкаас дэлхийн бусад газар нутаг руу экспортоор гаргасан барааны нэмэгдлийн хэмжээний гурав дахинтай тэнцсэн байна. 2011 онд, Америкаас Хятадад экспортоор гаргах барааны нийт хэмжээ 100 тэрбум ам.доллароос давах боломжтой байна. АНУ-ын Сангийн сайд Тимоси Гейтнер энэ сарын 12-ны өдөр Жон Хопкинс Их Сургуульд үг хэлэхдээ, Америк, Хятад хоёр орон хэдийгээр маш олон талаар өрсөлдөөнтэй байгаа боловч, эдийн засгийн харилцааны харилцан нөхөх чанар маш их юм гэжээ.

       Хятадаас Америкт сууж байсан элчин сайд Жөү Вэньжүн хэлэхдээ, Хятад, Америк хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх дотоод хөдөлгөх хүчинтэй юм гэжээ.

      "Хятад, Америк хоёр талын эдийн засаг, худалдаа харилцааны хөгжлийн нөөц хүч бас маш их байна. Хятад улсын тогтоосон 12-р 5 жилийн төлөвлөгөөний 5 дахь жил импортын нийт хэмжээ нь 8 триллион ам.долларт хүрч байгаа юм. Өнөө, Барак Обамагийн засгийн газар Америкийн 5 жил дэх экспортын нэмэгдлийг дахинаар өсгөхөөр нэгэн зорилт болгож байна. Хятад улсын энэ том зах нь түүний хувьд маш их татах хүчинтэй юм" гэж Жөү Вэньжүн тэмдэглэжээ.

      Америк-Хятадын худалдааны нийт Америкийн хорооны гишүүд нь Хятад улсад бизнес эрхэлдэг Америкийн 200 гаруй пүүс компаниас бүрджээ. Уг хорооны энэ сарын 13-ны өдөр нийтэлсэн жил тутмын шинжилгээний тайланд харуулснаар, Хятад улс дахь ирэх 5 жилийн бизнес эрхлэлтийн хэтийн төлөвд гишүүн аж ахуйн нэгжийн 94 хувь нь өөдрөг сэтгэлгээтэй байна.

      АНУ-ын Худалдааны Яамны сайд Гари Локке хэлэхдээ, Өнөө, Америк, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны харилцаа нь чухал шинэ үе шатанд орж байна гэжээ. Америкийн Сангийн сайд Тимоси Гейтнер бас хэлэхдээ, Америк, Хятадын эдийн засаг, худалдааны маргааныг зохицуулахад хариуцлагыг бүхнийг Хятад улсад тохож болохгүй, Америк ч өөрчлөлттэй байх ёстой гэлээ.

      Хятад, Америкийн олон жилийн турших зохицлын явцад, худалдааны дайн яасан ч хийхгүй гэж хоёр тал илэрхийлсэн байна. Америкийн Худалдааны Нийгэмлэгийн дарга Томас Ж.Донохуе хэлэхдээ, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь Америк, Хятадын харилцааны тогтвортой хөгжилд хамгийн хүчтэй дэмжлэг болж байна. Худалдааны дайн хийх нь маргааныг зохицуулж чадахгүй юм гэжээ.

      "Хятад улс бол Америкийн асар том зах юм. Америкаас Хятад улсад гаргаж байгаа экспортын хэмжээ бусад ямар ч газар нутгийнхаас түргэн нэмэгдэж байна. Гэвч бид Хятад улсын зарим бодлогод сэтгэл түгшиж байна. Хэдийгээр ийм байлаа ч гэсэн, Америкийн экспортын хамгийн түргэн нэмэгдэж буй энэ захтай худалдааны дайн хийх нь асуудлыг зохицуулах арга зам биш юм" гэж Америкийн Худалдааны Нийгэмлэгийн дарга Томас Ж.Донохуе илэрхийлжээ.

       Эдийн засаг, худалдааны харилцаа бол Хятад, Америк хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх явдал нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэнэ гэдэг нь хоёр орны олон салбарынхны нийтлэг ойлголт болсон байгаа юм. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе