|
|
||
Хятад улсын дарга Хү Жинь тао Америкт айлчлахаасаа өмнө 17-ны өдөр Америкийн "Вол стрит" сонин болон "Вашингтон пост" сонинд бичгээр нэгдсэн ярилцлага өгсөнд холбогдуулан олон орны хэвлэлийнхэн нааштай тусгал гаргацгааж байна.
Америкийн "Вол стрит" сонин Хятад улсын дарга Хү Жинь таогийн Хятад Америк адил талаа хайж байгаа тухай асуултад хариулсныг чухалчлан мэдээлсэн юм. "Вашингтон пост" сонинд, Хятад Америк шинэ эрчим хүч, сансар огторгуйн зэрэг салбарт хамтран ажиллах ёстой гэж Хятад улсын дарга Хү Жинь таогийн онцолсныг чухалчлан мэдээлж, Хятад улс сүүлийн жилүүдэд, ялангуяа олон улсын банк санхүүгийн хямралаас хойш улам л өөртөө итгэлтэй болсныг Хү Жинь таогийн хариулт харууллаа гэж тэмдэглэжээ.
Японы "Токио синбуи", өмнөд Солонгосын нэгдсэн цахилгаан мэдээний агентлаг, Оросын ТАСС зэрэг нь Хү Жинь тао Америкт айлчлахаасаа өмнө Америкийн хэвлэлийнхэнд ярилцлага өгснийг нааштай үнэлцгээсэн байна. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |