• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Барак Обамагийн хувийн дайллагад оролцжээ

CRI       (GMT+08:00) 2011-01-19 14:52:00

     Тухайн орон нутгийн цагаар 18-ны орой АНУ-д айлчлан хүрсэн БНХАУ-ын дарга Хү Жиньтао АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Цагаан ордонд зохиосон хувийн дайллагад оролцжээ. Хятад Америкийн харилцааны ахицыг хоёр талаараа өндрөөр үнэлж, энэ айлчлалаараа идэвхтэй хамтран ажилласан Хятад Америкийн тал бүрийн харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хоёр тал харилцан илэрхийлжээ.

      Оройн дайллага дээр Барак Обама дарга Хү Жиньтаогийн Америкад төрийн айлчлал хийж байгааг баярлан угтаж байгаагаа илэрхийлжээ. Хү Жиньтао хэлэхдээ, миний энэ айлчлалын зорилго бол Хятад Америкийн ард түмний ойлголцол итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр орны солилцоо хамтын ажиллагааг өргөтгөн, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх хоёр талын үр ашигтай зөвшилцлийг эрчимжүүлэн Хятад Америкийн харилцааны хөгжлийн шинэ байдлыг бий болгохын төлөө юм гэжээ. Ерөнхийлөгч Обаматай 19-ний өдөр хийх хэлэлцээндээ Хятад Америкийн хамтын ажиллагааны ирээдүйг хамтаар хайн хэлэлцэхийг хүсэн хүлээж байна гэж тэрээр бас илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе