• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр улсын 10-р удааны цагаан сараа угтах баярын цуглаан боллоо‏

CRI       (GMT+08:00) 2011-01-28 09:30:38

     Хятад улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын ШББХ болон Монгол улсын Дорнод аймгийн хамтарсан 2011оны Цагаан Сараа угтах 10-р удааны баяр ШББХ-ны Алтан-эмээлд амжилттай зохион байгуулагдав. Тус ажиллагаанд Монгол улсын Дорнод Аймгийн Засаг дарга Ц. Жанлав, Монгол улсын Дорнод Аймгийн Засгийн газрын удирдлага нар болон ШББХ-ны Засгийн газрын дөрвөн их удирдлага Жин Чиэн, Ганбат, Бай Ай Жүн, Цань Минь болон хоёр улсын эл аж ахуйн нэгжийн төлөөлөгчид баярын уран сайхны тусгай тоглолт сонирхож, хүлээнэ авалтад оролцов.

     1992 онд Архашаат Хилийн Боомт албан ёсоор нээгдэж эхэлснээрээ ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын ШББХ болон Монгол Улсын Дорнод аймгийн бүх талын хамтын ажиллагаа анхны шинэ хуудсаа нээж, 19 жилийн турш хоёр улс хоёр газар орны аж ахуй, арилжаа улам өргөжиж, 2002 оноос эхлэн хоёр улс хоёр газар орны засгийн газрын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаагаа улам сайжруулж, харьцааныхаа цар хүрээг өргөтгөхөөр зорьж ирсэн билээ. \Цэнгэл, Цүнлин мэдээлэв\

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе