|
|
||
Энэ сарын 18-ны өдөр, Хятадын Олон Улсын Радиогийн Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ байгуулагдсанд Испани хэлтэй эх орнуудын сонсогчид интернет сүлжээнд санал бичиж баяр хүргэсэн байна.
Колумб улсын сонсогч Гилберто Хернандез тэмдэглэхдээ, "Хятадын Олон Улсын Радиод баяр хүргэе. Би танай радиогийн нэвтрүүлгийг 16 жил дараалан хүлээн авч сонсож, та нарын өөрчлөлт хувиралтыг мэдэрч явсан хүн. Өнөө, танай радио Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээг байгуулж ажиллуулж байгааг сонсоод ихэд баярлаж байна, энэ бол та олны хөгжлийн томоохон алхам байж, хожим хойшид нэн их амжилт үүдэхийг хүсэн ерөөе." гэжээ.
Испани улсын сонсогч Жоафуйн Планелл тэмдэглэхдээ," Ван Гэннянь даргаар удирдуулсан Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ байгуулагдсанд халуун баяр хүргэж байна. Олон Улсын Радио Телевизийн Сүлжээгээр даян дэлхийн нэн олон хүмүүс Хятад улсыг таньж ойлгох болно гэдэгт бат итгэж байна" гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |