• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс гадаадын аж ахуйн нэгжүүдэд илэн далангүй, шударга, өндөр үр ашиг бүхий хөрөнгө оруулалтын орчин хангана

CRI       (GMT+08:00) 2011-01-20 19:56:41

      Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр хэлэхдээ, Америкийн аж ахуйн нэгжүүд Хятад улсад ирж хөгжихийг Хятадын тал сайшааж байна. Хятад улс өөрчлөлт нээлтийн алхаагаа баримталж, өнгөрснийхээ адилаар Америкийн аж ахуйн нэгжүүдийг багтаасан гадаадын аж ахуйн нэгжүүдэд илэн далангүй, шударга, өндөр үр ашиг бүхий хөрөнгө оруулалтын орчин хангах болно гэжээ.

      Дарга Хү Жиньао мөн өдөр цагаан ордонд Америкийн Ерөнхийлөгч Б. Омаба-тай хамт Хятад Америк хоёр орны аж ахуйн нэгжийн бизнесменүүдтэй уулзсан байна. Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улсад бүртгүүлсэн буй бүхий аж ахуйн нэгжүүд цөмөөрөө улсын иргэний ашиг тус эдэлдэг, Хятадын засгийн газар бие даан шинийг бүтээсэн бүтээгдэхүүнийг хүлээн дэмжих, засгийн газар бөөнөөр худалдан авах, оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар адилд нь эрх тэгш шударгаар ханддаг юм. Хятадын аж ахуйн нэгжүүд Америкт хөрөнгө оруулан өөдлөн хөгжихийг Хятадын засгийн газар дэмжиж байна. Ерөнхийлөгч Обама болон Америкийн засгийн газар Америкт ирж хөрөнгө оруулалт хийж буй Хятадын аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх шударга орчин хангана гэдэгт итгэлтэй байна гэжээ.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе