Сүүлийн өдөр, Хятад улсын дарга Хү Жиньтао-гийн Америкийн нэгдсэн улсад хийж буй төрийн айлчлалыг Португали хэл хэрэглэдэг орнуудын голлох мэдээллийн хэрэгслүүд ихэд анхаарч байна.
Бразилын "Глобал", "Терра" зэрэг гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл дарга Хү Жиньтао-гийн тус удаагийн айлчлалыг өргөнөөр мэдээлжээ. Үүний дотор "Глобал" сонин 19-ний өдөр нийтэлсэн өгүүлэлдээ, Хятад улс хүний эрхийг эрс хэлбэрэлтгүй хамгаалах бөгөөд хөгжүүлнэ гэж дарга Хү Жиньтао илэрхийлсэн гэж тэмдэглэжээ.\Уртнасан орчуулав.\