• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Америкийн мужийн дарга нарын чуулга уулзалт ажиллуулах тухай меморандумд гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-20 08:57:25

       Дарга Хү Жиньтаог дагалдан АНУ-д айлчилж байгаа Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи 19-ний өдөр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой Хятад, Америк хоёр орны засгийн газрын өмнөөс Вашингтонд "Хятад, Америкийн мужийн дарга нарын чуулга уулзалт ажиллуулж орон нутгийн хамтын ажиллагааг ахиулах тухай ойлголцлын меморандум"-д гарын үсэг зурав.

       Хятад, Америк хоёр орон ойлголцлын энэ меморандумдаа, Гадаад Орнуудтай Найрамдлаар Харилцах Хятадын Ардын Нийгэмлэг болон Америкийн Мужийн Дарга нарын Нийгэмлэгийн хооронд Хятад, Америкийн мужийн дарга нарын чуулга уулзалт ажиллуулахыг дэмжинэ. Уг чуулга уулзалтын зорилго нь Хятад, Америк хоёр орны мужийн зэрэглэлийн удирдагчдад солилцооны чухал боломж нөөцийг хангаж, хоёр орны орон нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн зэрэг өргөн салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе