|
|
||
БНХАУ-ын дарга Хү Жиньтао болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 19-ний өдөр Цагаан ордонд хэлэлцээ хийсэн байна. Хоёр тал мөн өдөр хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад, Америкийн бие биеэ хүндэтгэсэн, харилцан ашигтай, хамтаар ялах хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоохын тулд хамтаар хүчин чармайлт гаргахыг санал нэгтэй зөвшөөрчээ. Шинэ зууны хоёр дахь 10 жилд орж байгаа үеэр, Хятад, Америк хоёр тал өөр хоорондын харилцааны ирээдүйн хөгжилтэй холбогдуулан цоо шинэ зэрэглэл түвшнийг тогтоосон нь гадаад ертөнцөд өөр хоорондын ашиг сонирхолыг ахиулахын төлөө хоёр орон хүчин чармайлт гаргаж, 21-р зууны боломж тохиол болон өрсөлдөөн сорилтод хандах нааштай дохиог мэдээлсэн байгаа юм.
Орон нутгийн цагаар 19-ний өдрийн үдээс өмнө, Цагаан ордны өмнөх талбайд, БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэн, ёслолын буугаар 21 удаа буудаж хүндэтгэл илэрхийлэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дарга Хү Жиньтаод зориулан өргөн их угтах ёслол хийсэн байна. Энэ бол Барак Обама ерөнхийлөгчийн тушаалд ажилласан 2 жилд БНХАУ-ын даргын АНУ-д хийж буй анх удаагийн төрийн айлчлал юм.
19-ний өдөр, дарга Хү Жиньтао болон ерөнхийлөгч Барак Обама нар хоёр орны эдийн засаг, худалдаа, санхүү, гадаад харилцаа зэрэг олон салбарын үйл хэрэг хариуцсан гол гол өндөр албаны хүмүүсээ дагуулан, их бага хүрээнд 3 цаг шахам хэлэлцээ хийжээ. Үүнд гаднынхны анхаарал тавьж буй Хятад, Америкийн эдийн засаг, худалдаа харилцааны асуудал, Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг бүс нутаг болон олон улсын чанартай халуун цэгийн асуудлуудыг хөндсөн байна.
Ерөнхийлөгч Барак Обаматай хийсэн хэлэлцээний явцад, дарга Хү Жиньтао хэлэхдээ, дэлхий нийтийн чанартай өрсөлдөөн сорилт байнга нэмэгдэж байгаа байдалд, Хятад, Америк хоёр орны хамтын ашиг сонирхол өргөжиж, хамтын үүрэг хариуцлага ч нэмэгдэж байна. Хятад, Америкийн хамтын ажиллагаа нь хоёр орон болон дэлхийд чухал ач холбогдолтой юм гэжээ.
"Хоёр орны харилцааны зөв чиглэлийг хоёр тал баттай барьж, нөгөө талынхаа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон хөгжлийн ашиг сонирхолыг хүндэтгэж, Хятад, Америкийн харилцааны урт хугацаанд тогтвортой эрүүл сайхан хөгжихөд тус дөхөм үзүүлэн, дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалан ахиулахад нэн их хувь нэмэр оруулах ёстой. Нааштай хамтран ажилласан Хятад, Америкийн бүх талын харилцааны цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэн, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай, хамтаар ялах хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоохын тулд чармайн ажиллаж, хоёр орны ард түмэн болон олон орны ард түмэнд нэн сайнаар аз жаргал эдлүүлэхийг бид санал нэгтэй зөвшөөрсөн. Эдийн засаг, худалдаа, эрчим хүч, байгаль орчин, шинжлэх ухаан техник, дэд бүтцийн байгуулалт, соёл боловсрол, тероризмийн эсрэг тэмцэл, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх, хууль хэрэгжүүлэх зэрэг салбарууд дахь солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан ашигтай ажиллаж хоёр тал ялалтад хүрэхийг бид бас санал нэгтэй зөвшөөрсөн байна" гэж дарга Хү Жиньтао илэрхийлжээ.
19-ний өдөр болсон угтах ёслол, хэлэлцээ болон хамтаар сэтгүүлчидтэй уулзсан зэрэг олон байдалд, ерөнхийлөгч Барак Обама Хятад улсын улмаар хүчирхэгжихийг Америк сайшаана. Хятад улстай хоёр талын болон олон талын олон салбарт хамтран ажиллахад Америк бэлэн байна гэж олон удаа илэрхийлсэн байна.
"Хятад улс хүчирхэгжин олон улсын хамтын нийгэмлэгийн нэгэн хүчирхэг, хөгжиж цэцэглэсэн, амжилтад хүрсэн нэг гишүүн болохыг Америк сайшаана. Хятад улсын ололт амжилт нь Америк, Хятад хоёр орны ард түмэнд эдийн засгийн үр өгөөж хүртээх бөгөөд хоёр тал цуврал асуудлаар хамтран ажиллах нь ч Ази, Номхон далайн бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ахиулах үүрэг гүйцэтгэх юм" гэж ерөнхийлөгч Барак Обама тэмдэглэжээ.
Хятад, Америкийн харилцаан дахь хамгийн эмзэг асуудал бол Тайваний асуудал юм. Ерөнхийлөгч Барак Обама хэлэлцээний явцад, Америкийн тал нэг Хятадын бодлого баримталж, Америк, Хятадын хамтарсан гурван албан мэдээг мөрдөн ажиллана. Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа байнга сайжирч байгааг Америкийн тал баяртай харж, түүнд маш их баярлан зоригжиж байгаа бөгөөд хоёр эргийн харилцаа цаашид хөгжихийг хүсч байна гэж дахин нотолжээ.
19-ний өдөр бол дарга Хү Жиньтаогийн энэ айлчлалын оргил үе болно. Дарга Хү Жиньтао ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийснээс гадна бас Америкийн дэд ерөнхийлөгч Жозеф Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны түүнд зориулсан үдийн өргөн их зоогт оролцож, орой нь ерөнхийлөгч Барак Обамагийн Цагаан ордонд хийсэн угталгын нижгэр их төрийн дайллагад оролцжээ.\О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |