|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Вашингтонд Америкийн экс Ерөнхийлөгч Билл Клинтонтой уулзав.
Клинтон Хятад Америкийн харилцааны хөгжилд чухал их хувь нэмэр оруулсныг дээд хэмжээнд сайшааж байгаагаа Хү Жиньтао илэрхийлээд Хятад Америк хоёр орон одоогийн байдалд улам их хамтын ашиг сонирхолтой болсон. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог зузаатгаж, олон улсын асуудал дээр ойлголцол уялдаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Дарга Хү Жиньтао урилгаар Америкт айлчилж байгаад маш их баяртай байна гэж Клинтон илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, миний бие Ерөнхийлөгч байхдаа хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг ахиулах, хамтын ашиг сонирхлыг өргөтгөх, санал зөрөлдөөнийг зохистой зохицуулахад хүчин чармайлт гаргасэн. Энэ нь хоёр орны харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |