|
|
||
Хятадын худалдааны сайд Чэнь Дэмин 19-ний өдөр Вашингтонд хэлэхдээ Хятад Америкийн худалдаа тэнцвэргүй байгаа нь олон талын хүчин зүйлээс болсон юм. Америктай ойлголцол болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, худалдааны чөлөөтэй байх болон дөхөм төд байхыг ахиулж, худалдааны тэнцвэргүй байдлыг сайжруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Бүрэн бус бүртгэлд харуулснаар, нисэх онгоцны төслөөс гадна Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт айлчилж буй хугацаанд Хятад улс Америкийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан хэмжээ 24 тэрбум 900 сая ам долларт хүрч, Хятад улсын Америкт экспортлох гэрээний нийт хэмжээ 12 тэрбум ам доллар байлаа. Тэрээр хэлэхдээ шинэ он эхэлж буй үеэр Хятад Америк иймэрхүү их цар хүрээтэй худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцэр тохирсон нь хоёр орны худалдааны харилцааны чухал чанарыг харуулж байна гэжээ.
Сайд Чэнь Дэмин Юаний валютын ханшны асуудалд холбогдуулан хэлэхдээ хэрвээ хоёр орны хооронд зөвхөн худалдааны тэнцвэргүй байдал илэрч байгаа бол тэр нь валютын асуудал биш харин хоёр талаараа худалдааны хориг саад болон худалдааны чөлөөтэй байх ба дөхөм төд байх асуудлуудыг авч хэлэлцвэл зохино гэжээ. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |