• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд Хү Жиньтаогийн Америкт айлчилж байгааг нааштай үнэлж байна

Жун Шинь Агентлаг       (GMT+08:00) 2011-01-20 09:47:36

     Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 18-ны өдөр Америкийн нийслэл Вашингтон орж, Америкт хийх төрийн айлчлалаа эхлэв. Гадаадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалд дээд хэмжээнд анхаарлаа хандуулж, нааштай үнэлж байна.

    Америкийн хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд дарга Хү Жиньтаогийн айлчлахаар хүрэлцэн очсоныг бүрэн мэдээлэв. Америкийн CNN Америкийн төрийн нарийн бичгийн дарга Х. Клинтоны үгнээс иш татаж, Америк Хятад хоёр орны эдийн засаг харилцан холбогдож, хоёр орны ирээдүй ч үүнтэй адил гэж тэмдэглэжээ.

Франц Пресс Агентлагийн мэдээлэлд, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал нь Хятад Америкийн харилцааны эргэлтийн үе хүрч ирснийг харуулж байна гэж тэмдэглэжээ.

    Ройтер агентлаг тэмдэглэхдээ: Хятад улс Америкийн дараах дэлхийн эдийн засгийн хоёрдохь цогц болсон байна. Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн Америкт хийж байгаа айлчлалыг 30 жилийн турш Хятадын удирдагчдын хамгийн чухал нэг удаагийн Америкт хийж байгаа дипломат ажиллагаа болно гэж хэлж болохоор байна гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе